Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээгээр Мүүнийн шашны тухай мэдээлэл, хувь хүний үзэл бодол хүчтэй түгэж байна. Энэхүү шашин нь гишүүнчлэлийн хүрээгээ төдийлөн ил явуулдаггүйгээс иргэдийн дундах ойлголт ч янз бүр. Гэхдээ Монголчууд бид Мүүнийн шашныг хэдэн арван мянган хосыг дэлхий нийтэд нэг өдөр гэрлүүлдэг хачин уламжлалтайгаар нь түлхүү мэднэ. Түүгээр ч зогсохгүй энэхүү улс дамжсан гэрлэлтүүд нь ямар нэгэн хайр сэтгэлийн үндсэн дээр бус Мүүн хэмээх эцгийн шийдвэр байдаг гэдгийг ч гадарладаг болсон. Манай улсад Мүүний шашинтай гэж харддаг олон хүмүүс байдаг. Түүний нэг нь Монгол Улсын Боловсролын Яамны Стратеги бодлого хариуцсан газрын дарга Баавгайн Насанбаяр юм. Б.Насанбаярыг шалгаж өгнө үү хэмээн Монгол улсын иргэн Э. Цэрэндолгор ЦЕГ,АТГ-т хандсан байна. Тэрбээр хэлэхдээ “ Монгол улсын бүх түвшний боловсролын бодлогын уламжлалт аргыг санаатайгаар эвдэн гуйвуулж, хүүхэд залуусийг хэл соёлоо өв тэгш хүртэх өөрсдийгөө илэрхийлэх боломжыг боомилж, шинэчлэх нэрээр өөрчлөлт байн байн хийэ буйд иргэний хувьд ээж хүний хувьд сэтгэл ихэд эмзэглэж байна. Солонгос улсаас гаралтай Мүүн буюу Эв Нэглийн сүмийн мөнгийг Боловсролын Яамаар дамжуулан давталттай угааж буй гэсэн миний хардалтыг шалгаж Монгол үндэстний оюун санааг төөрөгдүүлэх ажлыг зогсоож өгнө үү хэмээн энэ хүсэлтийг гаргаж байна” гэсэн байна. Эрх мэдлээ давуулан ашиглаж Монголын бүх аймаг нэгжийн Боловсролын Газарт Мүүний гаж урсгалаар тархиа угаалгасан залуу шавь нар нь Насанбаярын шууд удирлага дор ажиллаж байна хэмээн хүсэлт тавьсан байна.
"МҮҮН" шашинтай гэгдэх Б.Насанбаярыг шалгахыг хүсэв
2016-02-17 09:34:00