8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Сумъяабазар: Тавантолгой”-д  IPO гаргахаар олон улсын стандартын шалгуур хангаж ажиллана

2018-09-04 11:27:00

Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын “Coal Mongolia-2018” чуулга уулзалт үргэлжилж байна. Нүүрсний салбарт IPO гаргах асуудал яригдаж байгаа.

Энэ талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар "УИХ-аас IPO гаргах чиглэл өгсөн. Манай яам энэ чиглэлд амралтгүйгээр ажиллаж, бэлтгэл ажлыг хангаж байна. 12 дугаар сарын сүүлээр УИХ-д мэдээлэл өгөх үүрэгтэй. “Тавантолгой”-д  IPO гаргахаар олон улсын стандартын шалгуур хангаж ажиллана. Тавантолгой”-н компанийн ажиллах заалтыг өөрчилж байна. Төлөөллийн байдлаар оролцоог хангах үүднээс 70:30 хувийн квот гаргасан. Хувьцааны бэлтгэлтэй холбоотой дотоодын хөрөнгийн бирж дээр тодорхой ажил хийж байна. “Тавантолгой” цаашдаа үр ашигтай ажиллахаар байгаа. IPO гаргах хүрээнд бэлтгэл ажлууд үргэлжлэн хийгдэж байна" гэв. 


-“Coal Mongolia-2018” ба Нүүрсний салбарынхан чуулж байна-

Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын “Coal Mongolia-2018” чуулга уулзалт  Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд өнөөдөр эхэллээ. Найм дахь удаагаа болж буй энэ удаагийн чуулганд 15 орны 600 орчим төлөөлөгч оролцож байна. Энэ жилийн чуулганаар өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, экспортын  нэвтрүүлэх чадварыг сайжруулах зэрэг асуудлыг хөдөж буйгаараа онцлогтой аж. Тус форумаар зургаан сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэх бөгөөд гол илтгэл болох  "Фэнвэй Энержи информэйшн сервисез" компанийн Дэд ерөнхийлөгч Сара Лиу “Хятадын коксжих нүүрсний зах зээл, эрэлт, нийлүүлэлт, үнэ, өрсөлдөөн”,Ази-Номхон далайн уул уурхай, металлын суурь шинжилгээний төв болох "Вүүд Маккензи групп"-ийн ахлах шинжээч Пралаб Бхаргавагийн "Шилжилтийг чиглүүлэх нь", "S&P Global Platts" компанийн Азийн бүс хариуцсан захирал Жьюлиэн Халлын "Хятадын коксжих нүүрсний импортын чиг хандлага" сэдвээр  илтгэл тавих юм байна. 

Мөн Монгол нүүрс ассоциацийн дэргэд "Coal Mongolia-2018" чуулганы нэрэмжит, нүүрсний салбарын оны шилдгүүдийг шалгаруулах хараат бус экспертүүдийн зөвлөлийг байгуулсан байна. "Coal Mongolia-2018" чуулганы хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр буюу маргааш Шангри-Ла зочид буудалд нүүрсний салбарын оны шилдгүүдийг  зарлах юм. УУХҮ-ийн сайд Д.Сумъяабзар болон албаны бусад төлөөллүүд шагналыг гардуулах  юм байна. 

Тодруулбал,  нүүрсний салбарын шилдгийн шилдэг "Гранпри" компани, Шилдэг гэрээт олборлолтын компани, Шилдэг техник, технологи нийлүүлэгч, Шилдэг нүүрс тээврийн компани, Шилдэг инженерийг тус тус шалгаруулах юм 
 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Гантөмөр Сүхбуян
Yana mongol yls iim khuneer said khiilgekheer yaj khugjinu du
2018/09/07 202.179.27.77