8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүүхэд хулгайлсан эмэгтэй “Хүүхэдтэй болохын тулд охиныг дагуулж гэртээ ирсэн” гэж мэдүүлжээ

2018-09-04 13:12:00

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт оршин суудаг, 37 настай эмэгтэй Дархан-Уул аймгаас Б.Энхжин охиныг хулгайлан, Улаанбаатар хотод авчраад байхад нь цагдаагийн албан хаагчид илрүүлэн баривчилсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр нэг сарын хугацаагаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас энэ сарын 24-ний өдөр гаргасан билээ.

Сэжигтэн П.Батсуурь цагдаад “Төрүүлсэн үр хүүхэдгүй, хүүхэдтэй болохын тулд охиныг дагуулж гэртээ ирсэн” гэж мэдүүлжээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан, цагдан хорьж шалгаж буй аж.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
I
hudlaa.zarah gej baisan shv
2018/09/05 202.126.89.67