8o
Улаанбаатар хот
mobile menu

Хууль бусаар авсан болон зөрчилтэй 58 га газрын эрхийг хүчингүй болгожээ

2018-09-05 11:32:00

Орон сууцны хороолол дунд болон ЕБС, цэцэрлэгийн ойр орчмын газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар олгохыг хориглосон захирамж Нийслэлийн Засаг дарга өнгөрсөн жил гаргасан. Үүнээс хойш хууль бусаар эрх авсан болон зөрчилтэй 58 орчим га газрын эрхийг хүчингүй болгожээ.

Уг захирамж гарахаас өмнө хууль зөрчин олгогдсон байсан газар, ашиглалгүй удаан хугацаа өнгөрсөн газрын эрхийг хүчингүй болгож байна. Тухайлбал сургууль, цэцэрлэгт хамааралтай газраас 29 болон 33-р сургууль, 99-р цэцэрлэгийн талбайд хууль бусаар олгосон газрын эрхийг хүчингүй болгожээ.

Сургууль, цэцэрлэгт газрыг нь буцаан олгосноор тухайн талбай дээр өргөтгөл барих, тохижуулах эрх нь тэдэнд ирж байна. Түүнчлэн орон сууцны ойр орчмын газрыг тухайн барилгын СӨХ-д ашиглах эрхийг нь шилжүүлж байгаа юм. Энэ нь эрх СӨХ-нд ирснээр тэд тухайн талбайд барилга барина гэсэн үг биш, зөвхөн тохижуулах эрхтэй юм. Нийслэлийн 1000 гаруй СӨХ-оос 499 нь л СӨХ орчны газраа баталгаажуулсан байдаг бол 290 СӨХ энэ төрлийн санал хүсэлт ирүүлжээ.

Орон сууцны хороолол дундах газарт барилга биш машины зогсоол, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай байрлах ёстой. Гэтэл сүүлийн жилүүдэд олгосон хууль бус газар олголтоос үүдэж, оршин суугчдын алхах зай талбай, багачуудын тоглох газар багасч, орц гарц хумигдсаар байгаа. Харин өнгөрсөн оноос хойш хөлбөмбөгийн 50 талбайтай тэнцэх хууль бус эрхийг хүчингүй болгожээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл