8o
Улаанбаатар хот
mobile menu

Онлайн тасалбар борлуулалт 50 дахин нэмэгджээ

2018-09-07 17:33:00

Зам тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төв хамтран 2015 оноос хот хоорондын зорчигч тээврийн тасалбар борлуулалтыг онлайн хэлбэрт шилжүүлсэн. Энэхүү үйлчилгээ  нэвтэрснээр иргэд хот хооронд орон нутагт зорчих тасалбараа заавал "Драгон" төв, "Баянзүрх" тээврийн товчоон дээр биеэр захиалах шаардлагагүй болсон юм. Онлайн тасалбар борлуулалтын үйлчилгээ иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ болж өргөжиж байгаа нь сүүлийн үеийн статистик мэдээнээс харагдаж байгаа ажээ. Тухайлбал, энэ оны наймдугаар сарын байдлаар онлайн тасалбар захиалгыг 2016 оны мөн үетэй харьцуулахад 50 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Хот хоорондын тээвэр болон улс хооронд ОХУ-ын Буриадын Улаан-Үд хот, БНХАУ-ын Эрээн, Бээжин зэрэг чиглэлд зорчих нийтийн тээврийн онлайн захиалгын давуу талууд нь хэзээ ч, хаанаас ч захиалга хийх боломжтой. Мөн цаг хугацаа хэмнэхээс гадна хүссэн суудлаа захиалах боломжтой, НӨАТ-ын баримтаа имэйл хаягаар авах зэрэг олон давуу талтай юм.

Онлайн тасалбар борлуулалт 50 дахин нэмэгджээ

Онлайн тасалбар борлуулалт 50 дахин нэмэгджээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл