8o
Улаанбаатар хот
mobile menu

Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ

2018-09-04 15:25:00

Есдүгээр сарын 05-09-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Маргааш буюу 5-нд ихэнх нутгаар, 6-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Салхи 5-нд ихэнх нутгаар, 6-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 12-17 градус дулаан байна. 

Өнөө шөнө буюу 4-5-нд шилжих шөнө нутгийн баруун хойд хэсгээр, 5-6-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл