8o
Улаанбаатар хот
mobile menu

Гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна

2018-09-05 16:49:00

Баянзүрх дүүргийн хэмжээнд байгалийн голомтот болон мал амьтнаас хүнд дамждаг гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сэргийлэх ажлыг дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу зохион байгуулж байгаа билээ. Тухайлбал дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс болон дүүрэг дэх Цагдаагийн хэлтсүүд хамтран хүн мал амьтны гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг дүүргийн хэмжээнд амжилттай зохион байгуулж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр орон нутгаас нийслэлийг чиглэн ирдэг Улиастайн зам, Хонхор мөн Баянзүрхийн товчоо орчмоор замын хөдөлгөөнд оролцож буй жолооч болон тээврийн хэрэгсэлд  шалгалт хийж, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг өгч хяналт тавин ажиллаж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл