8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2018-09-05 09:15:51

09:00 цагт: Сүхбаатарын талбайд тэргэнцэртэй иргэд, сайн дурын залуусын ”UB TRY” нөлөөллийн явган аялал эхэлнэ.

09:00 цагт: "Holiday inn” зочид буудлын 19-р давхарт “Тогтвортой хөгжлийн зорилтуудын талаарx Зүүн хойд Азийн олон талт чуулга уулзалт эхлэнэ.

09:00 цагт: НЗДТГ-т НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал болно.

10:00 цагт: МУИС-ийн Номын сангийн 5 давхарт шинжлэх ухаан, технологийн дэвшлийн шилдэг бүтээлийн шагналт таван эрдэмтний “100 саяас хязгааргүй нээлттэй хэлэлцүүлэг болно.

10:00 цагт: Монголын уран зургийн галерейд “Хятад орныг танин мэдэх” БНХАУ-ын ӨМӨЗО-ны соёл, аялал жуулчлалын өдрүүдийн нээлтийн ёслол болно.

10:00 цагт: МХЕГ-т аж ахуйн нэгж, улсын байцаагчдад зориулсан "Импортын гоо сайхны барааны эрүүл ахуйн хяналт, анхаарах асуудал" сургалт болно.
11:00 цагт: Нийслэлийн цагдаагийн газарт насанд хүрээгүй хүмүүсийн холбогдсон гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй үйл ажиллагаа болон цахим гэмт хэргийн эсрэг эхлүүлж байгаа "UNFRIEND хөдөлгөөн"-ий талаар мэдээлэл хийнэ.
11:00 цагт: "Хүүхдийн төв номын сан"-д Монгол Улс, БНХАУ-ын соёлын салбарын хамтын ажиллагааны хүрээнд хүүхдэд зориулсан ном солилцооны “Нахиа” хөтөлбөрийг зохион байгуулна.

11:30 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд  МАХН-аас УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн талаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Хангарди ордны 14 давхарт Нийслэлийн Засаг дарга С.Батболд нийслэл хотод хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудын талаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт: УИХ-ын гишүүн Б. Энх-Амгалан болон БХБЯ, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын холбогдох албаны хүмүүс Хан-Уул дүүргийн X хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон 34, 35 дугаар байрны нөхцөл байдалтай танилцана.
14:00 цагт: “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн төлөв" тайлангийн нээлт ГХЯ-нд болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment