-9o
Улаанбаатар хот
mobile menu

Ирэх сарын нэгнээс сургууль, цэцэрлэгийн орчинд ухаалаг гар утас ашиглахыг хориглолоо

2018-09-05 09:23:00

Засгийн газрын өнөөдрийн ээлжит 08.00 цагт эхэлсэн. Өнөөдрийн хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн сургалтын орчинд ухаалаг гар утас ашиглахыг ирэх сарын 1-нээс хязгаарлах шийдвэр гаргасан байна.  

Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ухаалаг гар утас хэрэглэх нь нээлттэй байх аж. Учир нь сургалттай холбоотой тусгай шаардлага гардаг. Багш нарын утас нээлттэй тул яаралтай үед эцэг эхчүүд багш нартай нь сургалтын үеэр холбогдож болно гэсэн шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргалаа. 

Сүүлийн үед фэйсбүүк, гар утасны хэрэглээ маш өндөр болж хүүхдүүдийг цахим халдлага, донтолтыг хязгаарлаж сурлагын түвшинд эерэг нөлөө үзүүлдэг нь Лондонгийн их сургуулийн судалгаагаар тогтоогдсон байдаг. Хүн амд ногдох Фэйсбүүк хэрэглэгчийн тоогоор Монгол улс Ази тивийн орнуудаас 3.6 дахин идэвхитэй байна хэмээн Засгийн газрын мэдээлэлд дурьдсан байна. Энэ талаар Засгийн газраас 11 цагаас мэдээлэл хийх юм байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 43