8o
Улаанбаатар хот
mobile menu

Японд сүүлийн 25 жил тохиогоогүй хүчтэй хар шуурга боллоо

2018-09-05 09:36:00

Жэби хар салхи өчигдөр /2018.09.04/  үдийн үед Японы өмнөд хэсгийн газар нутгийг дайран өнгөрч, хар салхинаас болж хоёр хүн нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Мөн  76 хүн гэмтэж бэртсэн гэж албаны хүн мэдээлэл өгсөн байна.Тус улсын баруун хэсэгт гарсан хар салхины хурд цагт 216 км-т хүрчээ. Шуурга  Шикокү арлаас эхлээд тус улсын томоохон арал болох Хоншюү рүү зүглэж, 13.00 цагийн үед Токушима мужийг дайран өнгөрсөн бол 14.00 цагийн үед Кобе хотыг дайрсан. Харин үдээс хойш 16.00 цагийн үед Фукуй хотыг дайран өнгөрсөн байна. 

Тус хар шуурга нь Японд сүүлийн 25 жил тохиогоогүй хүчтэй хар шуурга болж байна. Одоогоор сая сая хүнийг нүүлгэн шилжүүлэх болоод байна. Хар шуурганы улмаас 600 гаруй нислэгийг зогсоосны зэрэгцээ хурдны галт тэргийн хэд хэдэн төмөр замын шугамыг хаажээ.  

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл