8o
Улаанбаатар хот
mobile menu

Нэгдүгээр курсийн оюутнуудад “Их хотын соёл” сэдэвт сургалт явуулахаар боллоо

2018-09-05 10:45:00

Хичээлийн эхний өдөр нийслэлийн хэмжээнд нийт 346 дуудлага Замын цагдаагийн албанд бүртгэгджээ. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 242 дуудлага ирсэн байна. Бүртгэгдсэн нийт ослын улмаас нийслэлд хоёр, орон нутагт нэг хүний амь нас хохирч, 10 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэн байна. Осолд өртсөн хүмүүсийн дөрөв нь бага насны хүүхэд аж.

Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн судалгаанаас харахад бүгд явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байсан бөгөөд гурав нь найз нарын хамт гарцгүй газраар зам хөндлөн гарч байсан бол нэг нь насанд хүрээгүй эгчийн хамт хөдөлгөөнд оролцож байжээ.

Иймд Тээврийн цагдаагийн албанаас хүүхэд багачуудыг зам тээврийн осол хэргээс  урьдчилан сэргийлэх зорилгоор Их, дээд болон ерөнхий боловсролын сургууль мөн хүн ихээр зорчдог томоохон зах, худалдааны төв, үзвэр үйлчилгээний газар, гудамж замд албаны автомашинтай чанга яригчаар ухуулга яриа хийх, “Анхаар хүүхэд зорчиж байна” бичиглэл бүхий сэрэмжлүүлэх самбар байршуулах, бага ангийн сурагч нарт “Замын хөдөлгөөний цагаан толгой” хичээл орох зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж ажиллаж байна.

Түүнчлэн хөдөө орон нутгаас ирсэн оюутан залуучууд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг дутмагаасаа болж зам тээврийн осолд өртөх тохиолдол өмнөх жилүүдэд гарч байсан тул энэ жил нэгдүгээр курсэд элсэн орж байгаа оюутануудад “Их хотын соёл” сэдэвт сургалтыг бүх их дээд сургуулиудтай хамтран зохион байгуулахаар болжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл