8o
Улаанбаатар хот
mobile menu

"Coal Mongolia-2018" чуулга уулзалтын эхний өдрийн "ОНЦЛОХ 10" ишлэл

2018-09-05 12:15:00

“Coal Mongolia” нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын  чуулга уулзалт, үзэсгэлэн нь Монгол улсын нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, нүүрсний экспорт, худалдаа, тээвэр ложистикийг сайжруулах, Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх зорилгоор 2011 оноос хойш найман тасралтгүй зохион байгуулж байгаа билээ. 8 дахь удаагийн “Coal Mongolia-2018” нь “Технологийн дэвшилд хамтдаа” уриан дор өчигдөр, өнөөдөр  Шангри-Ла Улаанбаатар зочид буудалд өндөр дээд хэмжээнд зохион байгуулагдаж байна. Ингээд "Coal Mongolia-2018" чуулганы эхний өдрийн чуулганаас ОНЦЛОХ 10 ишлэлийг бэлтгэн хүргэж байна. 

  1. Д.Сумъяабазар, УУХҮ-ийн сайд: Эрдэнэс тавантолгойн IPO бэлтгэл хангагдсан. Тавантолгойн IPO нь Монголын 10 тэрбум ам долларын эдийн засгийг 2 дахин өсгөх суурь нь болно.
  2. Доктор Г.Батцэнгэл, Энержи Ресурсийн гүйцэтгэх захирал: Хятадын далайн эргийн коксжих нүүрсний худалдаа хумигдаж, Өвөр Монгол, Шангсигийн хэрэглээ нэмэгдэж байна. Зах зээл Тавантолгойд өөрөө ойртоод ирлээ. 
  3.  ЗТХЯ-ны ТНБД Мэргэн:  Тавантолгойгоос Ханги Мандал, ТТ- Өлзий цагаан дэлийн боомт уруу ТЗ татаж нүүрс экспортын гарцыг нэмнэ. 
  4. Б.Ганхуяг-ЭТТ гүйцэтгэх захирал: Тавантолгойн нөөц 8 тэрбум.тн болж 1 тэрбум тн-оор өсөв. 65 хувь нь коксжих нүүрс.
  5.  MIBG компанийн гүйцэтгэх захирал, эдийн засагч А.Билгүүн: Дэлхийд гадаадын хөрөнгө оруулалтыг татаж буй бүс нутгуудыг гурав ангилж үздэг.
  6. “Coal Mongolia” чуулганыг үүсгэн байгуулагч, ерөнхий зохион байгуулагч, “Гложекс Консалтинг” ХХК-ийн ерөнхий захирал Л.Наранбаатар: Төмөр замын гацаанаас болж бид лав 10 тэрбум ам.долларын нүүрс экспортлох боломжоо алдлаа
  7. Сара Лиу: ОХУ Хятад руу нийлүүлэх коксжих нүүрсээ эрс нэмэгдүүлж, Монголыг гүйцэхэд ойрхон байна. 
  8. ЭТТ есдүгээр сарын 26-д хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийж нээлттэй компани болно. Ингэснээр дотоод, гадаадын бирж дээр гарах үндсэн нөхцлөө хангана. 1072 эргэлтэнд орно.
  9. Зам тээвэр, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Р.Мэргэн: Замын барилгын ажлыг 2.5 жилд багтаан гүйцэтгэхээр ярьж байна. Тэгэхээр 2020 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.
  10. Сара Лиу-Фэнвэй, Бралабх-Вүүд Каккензи, Жулиан Халл -S&P Platts: Хятад импортын коксжих нүүрсийг 2017 оноос ихгүй байлгана. Хятадын "Цэлмэг тэнгэрийг хамгаалах хөтөлбөр"-ийн хүрээнд нүүрсний хэрэглээг эрс багасгаж байна. Монголоос авах нүүрсээ багасгана гэдэг нь худал цуурхал. 
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл