-9o
Улаанбаатар хот
mobile menu

15 жилийн хугацаанд тогтвортой хөгжлийг бий болгох 17 зорилтыг танилцуулав

2018-09-06 09:20:58

Дэлхий даяар хэн нэгнийгээ орхихгүйгээр хөгжил дэвшилд хүрэх том зорилтыг улс орнуудад “Даян дэлхийн тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030”-аар санал болгож байна. Үлэмж хэмжээний хөрөнгө оруулалт, хүчин чармайлт шаардагдах тогтвортой хөгжлийн 17 зорилтыг 15 жилийн хугацаанд биелүүлэх зорилт тавьсан нь дэлхийн улс орнуудад ихээхэн сорилт, бэрхшээл бас боломжийг бий болгох аж.

Харин Монголын Засгийн газар БОАЖЯ-аар уламжлан Монгол Улсын тогтвортой хөгжлийн тайланг боловсруулсныг өнөөдөр танилцуулав. Тэгэхдээ дээр дэвшүүлсэн 17 зорилтын хүрээнд Монгол Улс 2005 оныхоос урагшилсан уу, ухарсан уу гэдгийг харьцуулж судалжээ. Сайн мэдээнээс эхлэхэд өлсгөлөнг зогсоох, эрүүл мэндийг дэмжих, жендэрийн тэгш байдлыг хангах, баталгаат ундны ус, ариун байгууламж ашиглах, сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх зэрэгт дэвшил гарсан байна. Харин дэвшилт гарсан ч, анхаарах шаардлагатай нь гэвэл уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах, ээлтэй хот иргэдийн оролцоог дэмжих зэрэг зорилтуудыг нэрлэж байна. Тэр тусмаа амиа хорлолт, ДНБ-ий бодит өсөлтийг бий болгох, цэвэр түлшний хэрэглээг дэмжих, ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэх зэрэгт манай улс, Засгийн газраас ихээхэн хүчин чармайлт шаардлагатай. Харин тэгш бус байдлыг бууруулах, энхтайван шударга ёсыг тогтоох, ядуурлыг бууруулах, ХДХВ-ийн халдвар, сүрьеэгийн өвчлөл, хүүхдийг сургуулийн өмнөх насны боловсролд хамруулах, хүүхдийн хөдөлмөр эрхлэлт, залуучуудын ажилгүйдлийн түвшин зэрэг асуудалд хамгийн их ухралт гарчээ.

“Даян дэлхийн тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030”-ын гол баримтлал нь ногоон үзэл, ногоон хөгжлийн бодлогыг дэмжих юм. Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030-ийг хэрэгжүүлэх үндсэн механизм нь хэт явцуу салбар дагнасан бодлого, байгууллагын амбицыг өөрчлөх замаар хэрэгжүүлнэ” гэв.

БОАЖ-ын сайдын зөвлөх У.Тунгалаг: Монгол улс анх удаа бүсийн түвшинд хэрэглэдэг аргыг үндэсний хэмжээнд хэрэглэлээ

НҮБ-АНДЭЗНК-ын төлөөлөгч Катинка Вейнбергер: 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд яам болон салбар хоорондын хамтын ажиллагаа маш чухал

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 24