-8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийтийн эзэмшлийн талбайд газар шорооны ажил хийж байсныг зогсоожээ

2018-09-06 09:22:01

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах Отгонтэнгэр дээд сургуулийн зүүн талд байрлах Ляна хө рестораны урд хэсэгт нийтийн эзэмшлийн зам талбайд өргөтгөл барих гээд газар шорооны ажил хийж байна гэх мэдээллийн дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өчигдөр шалгалт явуулжээ.

Шалгалтын үеэр өмнө нь байсан үүдний гонх хэсгийг буулгасан байдалтай байсан аж. Энэ талаар тус компаниас тодруулахад барилгын гадна фасадыг шинэчлэх зорилгоор буулгасан, өргөтгөлийн ажил хийхгүй шилэн фасад хийнэ гэсэн хариу тайлбар өгчээ.

 

 

 

Харин өнөөдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг шалгалт хийхээр очиход барилгын үүдэнд газар ухагч экскаватор байрлуулж, авто замын боржуур давуулан явган хүний зам талбайг эвдэж, газар шорооны ажил хийсэн байдалтай байв. 

Иймд нийтийн эзэмшлийн газарт дур мэдэн газар шорооны ажил хийж байсныг таслан зогсоож, эзэн холбогдогчийг шалгаж эхэлсэн байна. Тус рестораныг түр хугацаагаар хааж, зөрчлийн хэрэг нээжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 158