8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2018-09-06 09:36:03

Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

09:00 цагт:  
ШангриЛа-д "Дисковер Монголиа" эрдэс баялгийн нэгдсэн чуулган болно.
 09:00 цагт:   ННФ-ын хурлын танхимд “Оролцоонд суурилсан улс төр: Саад бэрхшээл, шийдвэрлэх арга зам” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулна.
09:00 цагт:  Ази Номхон Далайн Бүс нутгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулган МҮХАҮТ-ын Их танхимд болно.

09:30 цагт: Төрийн хошой шагналт, нэрт түүхч, академич Ш.Нацагдоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Евроазийн нүүдэлчдийн түүхэн замнал: төр, нийгэм ба соёл” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Хурлын нээлт БСШУСЯ-нд болж, үргэлжлээд 11,00 цагаас ШУА-ийн байрны 303 тоотод үндсэн илгэлүүд явагдана.
09:30 цагт:  "Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний ажлыг зохион байгуулах сургалт" "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн төв байранд болно.
11:00 цагт: “Өвөр Монголын өөртөө засах орны соёл, аялал жуулчлалын долоо хоног”-ийн хүрээнд “Экологийн соёл иргэншил ба хүрээлэн буй орчны хамгаалал” сэдэвт Хятад, Монголын хамтарсан эрдэм шинжилгээний бага хурал, “Цөлжилтийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй Хятад улсын туршлага” үзэсгэлэнг ХААИС-ийн “Хатантуул” театрт зохион байгуулна.
11:00 цагт: Монгол ньюс мэдээллийн төвд  Татвараас зайлсхийх явдлын эсрэг олон улсын татварын чуулга уулзалтын талаарх мэдээлэл хийнэ 
13:00 цагт: Хичээлийнхээ хажуугаар Цагийн ажил хийх хүсэлтэй залуучуудад зориулсан сургалт Монголын залуучуудын холбоо "Залуус танхим"д болно

14:00 цагт: Facebook компаний удирдирдлагууд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын удирдлагуудтай уулзалт ХХМТГ-ын 201 тоот-д хийнэ. Уулзалтаар Нийгмийн сүлжээний аюулгүй байдал, бодлого зохицуулалтын асуудал яригдана.

14:30 цагт: НЗДТГ, МҮХАҮТ хамтран “Улаанбаатар Түншлэл-2018” 43 дахь удаагийн Олон улсын үзэсгэлэн яармагийг энэ сарын 6-9-ний өдрүүдэд “Мишээл Экспо” төвд зохион байгуулах гэж байна. Нээлт  Мишээл экспо төвд болно.

16:30 цагт:  "Өвөр Монгол, Сычуань мужийн соёл, аялал жуулчлалын танилцуулга, загварын шоу, Өвөр Монголын амтат хоолны фестиваль" “Новотел” зочид буудлын 4-р давхрын хурлын танхимд болно.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд эмнэлгийн байгууллагуудын гадна зам, талбайн тохижилтын ажилтай танилцана. Зарим өрхийн эрүүл мэндийн төвд тоног төхөөрөмж гардуулна.

  • 08:30 цагт: БЗД-ийн 3 хороо "Эмнэхүй" ӨЭМТ
  • 09:00 цагт: БЗД-ийн 13 хороо Амгалан амаржих газар
  • 09:40 цагт: БЗД-ийн 22 хороо Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг
  • 10:00 цагт: СБД 5 хороо "Төвшин хүч" ӨЭМТ
  • 11:00 цагт: ХУД 6 хороо Хан-Уул дүүргийн 1 дүгээр амбулатори Холбоо барих утас: 88080750, 91113191
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment