8o
Улаанбаатар хот
mobile menu

Ч.Хүрэлбаатар: Засгийн газарт цалин 50 хувиар нэмэх боломж байхгүй

2018-09-06 09:49:00

-Монгол Улс зээлийн хүүнд 1.4 их наяд төгрөг төлж байна-

Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг энэ сарын 1-нээс эхлэн 8-30 хүртэл хувиар нэмэх шийдвэрийг гаргасан. Энэхүү шийдвэрийг багш нар хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдсэн. Улмаар энэ сарын 3-наас эхлэн багш нар ажил хаялт зарлаад байгаа юм. Тэгвэл өнөөдрөөс эхлэн уг ажил хаялтад цэцэрлэгийн багш нар нэгдэж байгаа аж. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цалингийн нэмэгдэлтэй холбогдуулан төсөв талаас нь ийнхүү тайлбар өгсөн юм. Тэрбээр “Төрийн албан хаагчийн цалин нэмэх асуудлыг нэлээд удаан ярилцаж байж шийдсэн. Энэ хэмжээнээс өөрчлөгдвөл эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө нь их байна. Энээс илүүгээр цалин нэмэх боломж байхгүй. 

Өөрөөр хэлбэл, Монгол Улс өр тавьж цалин нэмнэ гэсэн үг. Өр, зээл ямар их хэмжээний дарамт учруулдгийг бид бүгд сайн мэдэж байгаа. Өмнө нь Монгол Улс авсан зээлийнхээ хүүнд 37 тэрбум төгрөг төлдөг байсан. Харин одоо 1.4 их наяд төгрөгийг зээлийн хүүнд төлж байна. Гэтэл Монгол Улсын тэтгэврийн сангийн нийт хэмжээ 1.7 их наяд төгрөг. Харин цалинг 50 хувиар нэмэхэд нэг их наяд төгрөг хэрэгтэй. Байгаа эдийн засгаа маш сайн ойлгох хэрэгтэй. Засгийн газарт өөр боломж байхгүй.

Бид байгаа бүх боломжоо дайчлаад цалин нэмсэн. Одоо цалинг 50 хувиар нэмнэ гэвэл үндсэндээ 1 их наяд төгрөг. Энэ хэмжээгээр цалин нэмнэ. Нэг их наядаар нь гаргаад явах боломж байхгүй. Бодит үнэ нь тэр. 

Эргээд 2013, 2016 онуудыг аваад үзье л дээ. Баахан мөнгө тараагаад л "Сайн хувьцаа", "Сайн малчин", "Сайн оюутан" хөтөлбөрийг хэрэгжүүлээд баахан ажил хийсэн. Үр дүн нь юу болов. Тэгэхээр тийм үргүй зардал гарч байхад Үйлдвэрчний эвлэл дуу хоолойгоо хүргэж явах ёстой. Учир нь эдийн засгийн буруу бодлого явж байна. Тууштай тэмцэх ёстой. 

Үүнээс гадна Улаанбаатарын утааг бууруулах, сургууль цэцэрлэг барих ажлыг зэрэг хийж явах шаардлагатай. Тиймээс цалингийн нэмэгдлийг байгаа боломждоо л хийх ёстой” гэв. 

Д.Болор

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Багш
Энэ дөрвөд нөхөр ,Хотгор шанага, ын уурхайгаас хуссан хэдэн тэрбум ам баг нарт өгчих.энэ мөнгө Монгол улсын хөрөнгө шүү Хүрэлбаатар дөрвөд өө
2018/09/09 202.21.106.170
Zochin
У.ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗАР САЙН БАГААР БҮРДСЭН ДААНЧ ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛД АН ОРУУЛСАН НЬ ҮНЭН У.ХҮРЭЛСҮХ ЗОРИГТОЙ БОДОЖ САНАСНААРАА АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ.
2018/09/09 64.119.21.88
Zochin
Н.ЦОГЗОЛМАА БСШУЯ НЫ САЙДАД ГОЛОГДОХ ЭМЭГТЭЙ БИШЭЭ.
2018/09/09 64.119.21.88
L
AN nam zeel tavij ur oruulaad Odoo tuuniig tuluh gej Ene humuus yadaj Bna daa uugaar tuluh ve humuusee sain bod uugaar tsalin nemeh ve
2018/09/09 66.181.176.48
Zochin
АН засаг.бариж байхдаа энэ улс ороныг эдийн засгийн хямралд ард түмний амьдралыг яаж дордуулсныг үнэн бодитоор нь ар иргэдэд мэдээлэл хийх хэрэгтэй.
2018/09/08 103.229.123.200
Зочин
Боловсролыг буруу гарынаханд өгснөөс ийм юм болж байгаа юм. Сольж шинэчлэл хийх хэрэгтэй
2018/09/08 122.201.24.22
Сонгогч
Сонгууль болно шүү худалчуудаа. МАНгаруудаа
2018/09/08 211.36.150.9
ЗӨВ САНАА БАЙНА
Төрөөс хүүхдэд их л мөнгө зарцуулж байгаа. Хүүхдийн 20 000-г цэцэрлэгт явж байгаагаас нь авах нь зөв
2018/09/07 66.181.187.94
Доор комментыг Дэмжиж байна
Цэцэрлэгийн хүүхдийн зардлыг эцэг эхээс авдаг болое. ТЭР мөнгөө сургууль,цэцэрлэгийн багш нарын цалинг нэмэхэд ашиглая. Сургуулийн үдийн хоолны мөнгийг эцэг эхээс нь авах ёстой.
2018/09/07 198.44.212.248
Багш нар ч больжээ
Жагсаад байхаар улсын улсын жасын сан хөмрөг нэмэгдээд байх уу. Түмний хүүхэд эрдэм сурахгүй бол улс орон хөгжих үү. Багшийн мэргэжил сонгохдоо ямар цалинтайг нь мэдэж байсан биз дээ. Явж ажлаа хийцгэ
2018/09/07 198.44.212.248
Эрдэнэбат
Хэрэггүй олон яам,агентлаг,дэд сайд орлогч нараа цөөлж эмч багш нарын цалинг нэмэх хэрэгтэй
2018/09/07 103.29.144.2
Эрка
Багшийн мэргэжил сонгохдоо тэд ямар цалин авахаа сайн мэдэж л бсн.Улс төрийн хожоо харсан хэсэг нөхдийн гар хөл болж буйгаа ч мэдэж л бгаа.Одоо боль, ажлаа хийцгээ.Олзны бага нь амттай
2018/09/06 168.235.206.67
Эрка
Ажил хаялтын ард улс төрийн ашиг хонжоо харсан бүлэглэл бгаа нь нууц биш.Багшийн мэргэжил сонгосон хүмүүс ямар цалин авахаа сайн мэдэж байсан.
2018/09/06 202.126.88.49
харамсаж байна
Цэцэрлэгийн хүүхдийн зардлыг эцэг эхээс авдаг болое. ТЭР мөнгөө цэцэрлэгийн багш нарын цалинг нэмэхэд ашиглая. Сургуулийн үдийн хоолны мөнгийг эцэг эхээс нь авах ёстой. Сургуулвд үнэгүй сууж байхад ү
2018/09/06 66.181.187.94
Zochin
МҮЭХ өмнөх 4 жилд дуугүй явчихаад.эдийн засгийг сүйрүүлсэн хүмүүстэй нийлж улс төр хийхээ зогсоо. Энэ засаг боломжоороо харин нэмж байна. Битгий давар.
2018/09/06 150.129.141.81
Иргэн
Лангуу түрээслэхэд жил болгон түрээслүүлэгчид барьцаа гэрээ хийх нэрээр авдаг,лангуунаасаа гарахад барьцааг нь өгдөггүй,Тэр орлогоос ч гэсэн татвар авах хэрэгтэй
2018/09/06 150.129.140.117
Иргэн
Орон сууцаа түрээсэлж орлого олж байгаа нөхдүүдээс татвар авах хэрэгтэй
2018/09/06 150.129.140.117
монгол
Цалингаараа амьдар гэж хараалгаж байсан... Хараал хэцүү байна шүү,,, цалин хүрэлцэхгүй гундуухан байна даа.
2018/09/06 103.20.152.50
монгол
бүртгэж, үл хөдлөх хөрөнгийн татварыг гэнэтийн ашгийн татвар хэлбэрээр тооцож ав...
2018/09/06 103.20.152.50
монгол
Сүүлийн 25 жилд төрийн шийдвэр гаргах, хөрөнгө мөнгө зарцуулах өндөр эрх мэдэлтэй ажилласан албан тушаалтангууд, урьд ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа нөхдүүдийн гэр орон, ах дүүсийн хөрөнгий
2018/09/06 103.20.152.50
zZ
AN MAN gelgui adilhan eeljilj or tavisaar hurimtlagdsan or shde, oorsdo ideh bolohor yanz buriin tosol zohiogood mongiig n gargaad iddeg bj 1 ih nayadaa gargaad tsaling nemeh heregtei shd
2018/09/06 202.126.89.129
зочин
Ардчилсан намынхан минээ иа нар 4 жил улсын хөрөнгө идэж сүйрүүлчихээд одоо ингэж ард олныг турхирах нь туйлын тэнэг хэрэг шүү,үүнийгээ жаахан бодвол зүгээр
2018/09/06 150.129.141.244
зочин
Өнөөдрийн энэ багш нарын цалингаа нэмүүлэх гээд байгаа ваасаа хаанаас ч гаргаж чадахгүй хөрөнгийг улсаасаа нэхэж суух нь нялх хүүхдийн байхгүй юмыг ээж ааваасаа нэхэхтэй утга нэг
2018/09/06 150.129.141.244
Дамбаа
Цалин, тэтгэвэр авч буй энгийн бид байдлыг ойлгоод хүлээж байгаа нь бодит үнэн. Наана нь үүнийг далимдуулж улс төржүүлж өмнөх өр тавьсан булхайгаа нуух гэсэн улс төр яваад байх шиг харагдаж байна.
2018/09/06 64.119.17.38
БАТ
АН-ын тэнэгүүд 4 жил доройтуулаад арай гэж өндийх гэж байна.Боломжоороо л эхний удаа нэмлээ.Үнэхээр улс орны эдийн засаг даахгүй байгааг жирийн бид ойлгож байгаа.Он гараад сайжрахаар нэмэх байлгүй дээ
2018/09/06 66.181.160.6