3o
Улаанбаатар хот
mobile menu

22 газрыг тусгай хамгаалалтад авахаар боллоо

2018-09-06 10:01:25

Засгийн газрын хуралдаанаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын санал оруулсан улсын хэмжээнд 22 газрыг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг дэмжсэн байна. Ингэснээр эдгээр газрууд тусгай хамгаалалтай газрын тоонд багтаж байгаа юм. Санал оруулсан 22 газарт есөн аймгийн 29 сумын нутаг дэвсгэрийг хамарч байгаа бөгөөд энэ удаа өргөтгөлөөр буюу өмнө нь дархан цаазтай болон тусгай хамгаалалттай байсан хэд хэдэн газрын талбайг нэмжээ. Мөн шинээр Тэсийн гол, Булнайн нурууг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Цагаан дэлийн агуй дурсгалт газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төслийг дэмжсэн байна. Эдгээр газрыг улсын тусгай хамгаалалтад авснаар сүйдэж, эко байдал нь алдагдах эрсдэлтэй газруудаа хамгаалж, байгалийн унаган төрхийг нь хадгалан үлдэх боломж бүрдэж байгаа юм. Тэсийн гол, Хөх нуур, Мэнэнгийн цагаан хоолой, Улз голын эх зэрэг газруудыг улсын тусгай хамгаалалтад авснаар талбайн хэмжээ 3.2 сая га-аар буюу нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь 2.1 хувиар нэмэгдэх юм. Өнөөдөр Монгол улсын газар нутгийн 27. сая га газар буюу нийт нутаг дэвсгэрийн 17,8 хувь нь тусгай хамгаалалтанд багтаж байна.

Улсын тусгай хамгаалалтад авахаар шийдвэрлэсэн газруудын жагсаалт:

Өргөтгөлөөр:

– Говийн их “Б” хэсгийн дархан цаазат газрын өргөтгөл,

– Нөмрөгийн дархан цаазат газрын өргөтгөл,

– Монгол дагуурын “Б хэсгийн дархан цаазат газрын өргөтгөл,

– Отгонтэнгэрийн дархан цаазат газрын өргөтгөл,

– Дарьгангын байгалийн цогцолборт газрын өргөтгөл,

– Булган гол, Их онгогын байгалийн цогцолборт газрын өргөтгөл,

– Онгон таван булгийн байгалийн нөөц газрын өргөтгөл,

Шинээр:

– Тэсийн гол, Булнайн нурууг байгалийн цогцолборт газрын ангиллаар,

– Хөх нуур, Ташгайн таван нуур, Жаран тогооны тал А, Б, Мэнэнгийн цагаан хоолой, Халхын таван уул, Баяндун уул, Гүн гашууны хоолой, Сутай хайрхан уул, Улз голын эх, Зотол хаан уул, Дулаан хайрхан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар,

– Цагаан дэлийн агуй дурсгалт газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment