8o
Улаанбаатар хот
mobile menu

Дөрвөн конторын хууль бус үйлдлийг таслан зогсоолоо

2015-11-20 13:08:00

ШӨХТГ-т хувийн орон сууцны конторууд иргэдээс хууль бусаар төлбөр аваад байна гэсэн гомдлын дагуу хувийн орон сууцны ашиглалтын компаниудын үйл ажиллагааг шалгасан байна.

Энэхүү шалгалтын үеэр орон сууц, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж буй “Тэмүүлэн орд” ХХК үзелийн цахилгааны зардал” нэрээр сард нэг өрхөөс 28000 төгрөг “Богд асар” ХХК “Ус дулаан дамжуулах төвийн зардал” нэрээр 6000 төгрөг “Бадамлах нар” ХХК “насос тог” нэрээр 2475-11000 төгрөг, “Батбаян дулаан” ХХК “ЦТП” нэрээр 11000 төгрөг “Тунамад өргөө”ХХК “УДДТ” нэрээр 2600 төгрөгний хэрэглэгчдээс хууль бусаар авч байсан нь тогтоогдсон байна.   

Хувийн орон сууцны дээрх компаниуд нь хэрэглэгчтэй харилцан тохиролцолгүйгээр Эрчим хүчний тухай хуулв болонХэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийг зөрчиж төлбөр авдаг байсан нь тогтоодсон тул контор тус бүрт 1,210,000 төгрөгний торгууль ногдуулж зөрчилөө арилгахыг ШӨХТГ-аас шаардсан байна. Уг хяналт шалгалтын дагуу “Батбаян дулаан”ХХК, “Бадамлах нар” ХХК “, “Тунамад өргөө”ХХК, “Богд асар” ХХК,  “Тэмүүлэн орд” ХХК-иуд хууль бус үйлдлээ таслан зогсооноо мэдэгдэн  ШӨХТГ-т ирүүлсэн иргэдийн баримтыг үндэслэн хохирлыг нь барагдуулсан байна. Харин “Богд асар” ХХК-ийн хувьд зөрчлөө таслан зогсоохгүй үргэжлүүлсээр байгаа тул иргэдээс зөвшөөрөлгүй хууль бусаар их хэмжээний мөнгө хүчээр татаж байгааг гэмт хэргийн шинжтэй гэж үзэж ШӨХТГ-аас хууль хяналтын байгууллагад хандахаар болсон байна.

                                                                                                                                                                  Д.Дорждэрэм

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment