Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны зөвлөх А.Ганбаатарын ахалж ажилладаг АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтын Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан ажлын хэсэг хоёрдугаар сарын 16-нд хуралдаж, цаг үеийн болон бэлтгэл ажилтай холбогдох хэд хэдэн асуудал хэлэлцлээ.
Ирэх гуравдугаар сарын 1-нд тохиох АСЕМ-ын өдрөөр МОНЦАМЭ агентлагийн байранд “АСЕМ-ын Мэдээллийн төв”-ийг нээхээр ажлын хэсгээс тогтлоо. Дээд түвшний уулзалтын эргэн тойронд өрнөх үйл явдал, бэлтгэл ажлын талаар мэдээлэл авахыг хүссэн хэн бүхэнд уг төв нээлттэй ажиллах юм.