8o
Улаанбаатар хот
mobile menu

Самарт явсан иргэн төөрчээ

2018-09-06 17:40:00

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богд-Хан уулын “Манзуширийн-Ам” гэдэг газар /Төв аймгийн Зуунмод сумын төвөөс хойд зүгт 28 орчим км-т/ Дундговь аймгийн харьяат иргэн Б /21 настай, эрэгтэй/ 09.05-ны өдрийн 17:00 цагт самарт яваад төөрсөн тухай дуудлага тус онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагыг 09.05-ны өдрийн 22:10 цагт хүлээн авч Төв аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч 1 техник хэрэгсэлтэйгээр 28 км зам туулан 23:00 цагт очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл