8o
Улаанбаатар хот
mobile menu

Багш нарынхаа цалинг нэмэгдүүлэхийн төлөө цаашдаа ч явна VS Цалин нэмэх боломж байхгүй

2018-09-07 09:02:00

Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг энэ сарын 1-нээс эхлэн 8-30 хүртэл хувиар нэмэх шийдвэрийг гаргасан. Энэхүү шийдвэрийг багш нар хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж улмаар энэ сарын 3-наас эхлэн багш нар ажил хаялт зарлаад байгаа юм. Өнөөдрийн байдлаар ажил хаялт зарласан сургуулийн тоо 54, 10 цэцэрлэг  ажил хаялт зарласан байна. Ажил хаялт хэдий болтол үргэлжлэх мөн Засгийн газарт цалин нэмэх боломж байгаа эсэх талаар ХЭН ЮУ ХЭЛЭВ булангаа хүргэж байна. 

САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР: ЭНЭЭС ИЛҮҮГЭЭР ЦАЛИН НЭМЭХ БОЛОМЖ БАЙХГҮЙ

Төрийн албан хаагчийн цалин нэмэх асуудлыг нэлээд удаан ярилцаж байж шийдсэн. Энэ хэмжээнээс өөрчлөгдвөл эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө нь их байна. Энээс илүүгээр цалин нэмэх боломж байхгүй. Өөрөөр хэлбэл, Монгол Улс өр тавьж цалин нэмнэ гэсэн үг. Өр, зээл ямар их хэмжээний дарамт учруулдгийг бид бүгд сайн мэдэж байгаа. Өмнө нь Монгол Улс авсан зээлийнхээ хүүнд 37 тэрбум төгрөг төлдөг байсан. Харин одоо 1.4 их наяд төгрөгийг зээлийн хүүнд төлж байнаГэтэл Монгол Улсын тэтгэврийн сангийн нийт хэмжээ 1.7 их наяд төгрөг. Харин цалинг 50 хувиар нэмэхэд нэг их наяд төгрөг хэрэгтэй. Байгаа эдийн засгаа маш сайн ойлгох хэрэгтэй. Засгийн газарт өөр боломж байхгүй.

Бид байгаа бүх боломжоо дайчлаад цалин нэмсэн. Одоо цалинг 50 хувиар нэмнэ гэвэл үндсэндээ 1 их наяд төгрөг. Энэ хэмжээгээр цалин нэмнэ. Нэг их наядаар нь гаргаад явах боломж байхгүй. Бодит үнэ нь тэр. Эргээд 2013, 2016 онуудыг аваад үзье л дээ. Баахан мөнгө тараагаад л "Сайн хувьцаа", "Сайн малчин", "Сайн оюутан" хөтөлбөрийг хэрэгжүүлээд баахан ажил хийсэн. Үр дүн нь юу болов. Тэгэхээр тийм үргүй зардал гарч байхад Үйлдвэрчний эвлэл дуу хоолойгоо хүргэж явах ёстой. Учир нь эдийн засгийн буруу бодлого явж байна. Тууштай тэмцэх ёстой. Үүнээс гадна Улаанбаатарын утааг бууруулах, сургууль цэцэрлэг барих ажлыг зэрэг хийж явах шаардлагатай. Тиймээс цалингийн нэмэгдлийг байгаа боломждоо л хийх ёстой. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван тал улсын нэмэлт хэлэлцээг яаралтай үргэлжлүүлж төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх чиглэлээр дараах асуудлыг хэлэлцэх саналтай байна. Үүнд:

  1. Төрийн албан хаагчдын цалинг 2019 оны 1 дүгээр сарын 1-ээс эхлэн нэмэгдүүлэх эх үүсвэрийн талаар байр сууриа нэгтгэн, 2019 оны улсын төсвийн төсөлд тусгуулах;
  2. Төрийн албан хаагчдын цалинг 2014 онд нэмэгдүүлэх арга хэмжээ авахдаа боловсролын болон эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинд зөрүүтэй байдал үүсгэснийг засах;
  3. Боловсрол, эрүүл мэндийн салбарын ажлын байранд хийсэн үнэлгээнд үндэслэн эмч, багш нарын ангилал, зэрэглэлийг шинэчлэх талаар санал нэгдэх;
  4. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо хооронд 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан салбарын нэмэлт хэлэлцээрийн зорилт, МБШУҮЭХ-оос одоо тавиад байгаа шаардлагад тусгагдсан зөрүүтэй асуудлаар салбарын нэмэлт хэлэлцээг эхлүүлэн байр сууриа нэгтгэх;
  5. Ажил хаялтын нөхцөл байдлын талаар 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулсан бөгөөд Ерөнхий сайдаас ойрын хугацаанд улсын болон салбарын хэлэлцээг хийж, зөвшилцөлд хүрэх чиглэл өгсөн болно. Түүнчлэн Монгол Улсын Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нартай Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын удирдлагуудтай уулзалт хийх чиглэл өгсний дагуу уулзалтын цаг товлох.

Шаардлагатай гэж үзвэл талууд төрийн албан хаагчдын цалингийн асуудлаар хамтарсан ажлын хэсэг байгуулж, тооцоо судалгаа хийж саналаа нэгтгэх нь зүйтэй гэж үзэж байна.

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар 

Засгийн газрын хуралдаанаар Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны мэдэгдлийг хэлэлцсэн. Мөн Ц.Цогзолмаа сайд бидэнтэй уулзаж ярилцсан. Харин өнөөдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга хүлээн авч уулзан асуудлыг шийдвэрлэхийн төлөө байгаад бид талархаж байна. Үйлдвэрчний эвлэл багш нарынхаа цалинг нэмэгдүүлэхийн төлөө цаашдаа ч явна. Бид ажил хаялтыг зогсоохгүй гэж зүтгэсэн зүйл байхгүй. 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар сайд: Ажил хаялтаас болж хүүхдүүд хохирох ёсгүй

Төсөвт байгаа боломжоороо бид багш, эмч, ажилчдынхаа цалинг нэмэгдүүлсэн. 2019 оны эхнээс цалинг инфляцтай уялдуулан үе шаттай нэмэгдүүлнэ. Ажил хаялтаас болж хүүхдүүд хохирох ёсгүй. Хүүхдүүдийнхээ төлөө ажил хаялтаа зогсоож, хэлэлцээрийн ширээнд сууж ярилцъя. Эдийн засаг, төсвийн орлого сайжрахын хэрээр Засгийн газар багш, эмч, ажилчдынхаа цалин, нийгмийн асуудалд анхаарч ажиллана. Хүүхдээ ч, багш нараа ч хохироохгүй байх шийдлийг хамтдаа хайя. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
АГУУ ИХ
Муу эр дайнд хеерне гэж ажил хийхгvй олуулаа ингээд гудамжинд гангар гунгар гэж явах нь их сайхан байгаа байхаа.
2018/09/09 107.77.83.33
Багш
Энэ Хүрэлбаатар гэдэг Увс нөхөр дандаа байхгүй, боломжгүй гэх юм. Тэр ,хотгор шанага, яг уурхайгаас идсэн хэдэн тэрбум хасах баг нартай гаргаад өгчих. Тэр чиний идсэн мөнгө чинь улс, эх орны хөрөнгө ш
2018/09/09 202.21.106.170
Мөн
Өнөөгийн багш нар дандаа ганц бие юмуу Өрхийн орлого гэж байхгүй юм уу.Өрхийн тэргүүнтэй эхлээд болгоё.
2018/09/09 66.181.190.64
Ахмад багш
Багш нар хамгийн тансаг улсууд.Өмссөн зүүснийг нь хар.Харин улсаас мөнгө нэхэх улстөржих ухаан нь хөгжсөн харагдаж б.на.
2018/09/09 66.181.190.64
Зочин
Авдранд чинь 10 төгрөг байна гээд байхад үгүй ээ 30 ыг авна гээд байгаа багш нар хүүхдэд ямар хүмүүжил өгөх үү тэдний толгойд юу байна Амгаланбаатарын шоуг ойлгох толгой алг
2018/09/08 103.26.195.85
!!!!
Монголын Үйлдвэрчиний Эвлэлийн Холбооны олон давхар, олон байшинг орон байргүй сургууль цэцэрлэгүүдэд өгөөч ээ. МҮЭХ-д үсрээд л 20 гаруй авилгач дарга байгаа.
2018/09/07 202.126.89.84
0000
Үүлдвэрчний эвлэл гэдэг байгуулаг улс төрчдийн гар хөл болож асуудалыг дэврэгээр хоёр талд зөв зохистой зуучлаж зөв зүүтэй шийдвэрлүүлэх хэрэгтэй Улс ороны эрх ашиг гэж нэг зүүль би
2018/09/07 103.10.23.115
Зочин
Багш нар хүүхдийн төлөө биш улс төрчдийн гар хөл болж улс төржиж байдгаа болимоор юм .Өөрсдөө толгойгүй юм шиг байх юм.Ийм ухамсар сэтгэхүйтэй хүмүүс түмний хүүхдийг яаж хүмүүжүүлэх юм бэ.
2018/09/07 182.160.35.45
Bogs
Muu yalgadasnuud
2018/09/07 202.126.89.41
иргэн
УХААНТАЙ ХҮМҮҮС БАЙНА УУ БАГШ НАРЫГ ХУРДАН ЗОХИЦУУЛЖ ШИЙДЭЭЧЭЭ. ХӨӨРХӨН ХҮҮХЭДҮҮДЫН БАГШ НАРЫГ ХАРАХАД МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНАЛЭЭ. УХААНТАЙ ХҮМҮҮС НАР ХУРДАН ЗОХИЦУУЛЖ ШИЙДЭЭСЭЙ.
2018/09/07 59.153.113.37
Zochin
Oorsdijgee sayn bolovsruul, tsenegjuul. HIcheel zahdaa zaah todij bish, mash nuhatstaj surgah heregtei. Onoodor buren dund bolovsroltoi zaluuchuud mongoloor ch zuv bichich chadahgui bna shuu de
2018/09/07 87.123.194.114
zochin
Zasag tsalin nemeh bolomjguig medseer baij ajil hayalt hiigeed baigaa nuhduud odoo bolichuul yasan yum be. huuhdiin surah erhiig boogduulan, huuhed baritsaalagch nart bagsh bh erh bnuu
2018/09/07 202.131.230.238