8o
Улаанбаатар хот
mobile menu

АШУҮИС-ийн захирлыг нээлттэй сонгон шалгаруулалтаар томилохыг хүсэв

2018-09-07 09:11:45

АШУҮИС-ийн тогтвортой хөгжил, багш, ажилчдын” түр хороо болон Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн хороо, “Монголын багш нарын нэгдэл” ТББ, “Багшийн цалин нэмэгдүүлэх” төрийн бус байгууллагуудаас Ж.Цолмонг АШУҮИС-ийн захирлын албан тушаалд томилсныг эсэргүүцэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан мэдэгдэл ирүүлжээ.

Мэдэгдэлд дурдсанаар АШУҮИС-ийн удирдлагыг 2018 оны есдүгээр сард багтаан нээлттэй сонгон шалгаруулалтаар томилох хүртэл сургуулийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөхгүй байх асуудлаар анхаарч өгөхийг хүсчээ.

Дээрх мэдэгдэлтэй Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын удирдлагууд танилцаж, өнөөдөр ЕТГ-ын дарга З.Энхболд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаад “Удирдах албан тушаалын томилгооны асуудлаар” албан бичиг илгээлээ.

Албан бичигт, “…төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн ажлын байрыг нээлттэй сонгон шалгаруулалтаар нөхөх…” хууль эрх зүйн зохицуулалттай гэдгийг дурдаж, дээрх хууль тогтоомжийн дагуу тус сургуулийн захирлын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлах арга хэмжээ авахыг хүсчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ок
хэрүүлээс ѳѳр юм мэддэг юм уу бүтэлтэй юм ч байхаа больж наад багш нар чинь Батбаатарыгаа бас иймэрхүү юм ярьж байгаад л унагаа биз дээ
2018/09/07 202.126.89.89
zochin
huurhiiduu hiih baihaa olj yadsan humuus. bugd dargin sentiid durtai bolchihson mongolchuud
2018/09/07 202.131.230.238