10o
Улаанбаатар хот
mobile menu

Төмөр замын хавьцаа  суудлын дөрвөн машин мөргөлдсөн осол гарчээ

2018-09-07 10:29:49

Хичээлийн шинэ жил эхэлсэн энэ өдрүүдэд замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж, түгжрэл их байгаа талаар иргэд болон замын цагдаагийн албаныхан ч өөрсдөө хэлж байгаа юм.

Өглөө эрт гарсан ч ажилдаа очих гэж түгжирч 2-3 цаг хоцорч байгаа талаар иргэд хэлж буй. Хүн бүхэн ажилдаа хоцрохгүй юмсан гэж яарч яваа нь үнэн. Гэвч амин хувиа бодсон жолооч нар зөвшөөрөгдсөн гэрэл асаагүй байхад орох гэж, мөн нэг нэгнээсээ өрсөх гэж дайрч байгаад мөргөлдөж шүргэлцэх тохиолдол гарсаар байна. Замын ослоос болж түгжрэл бүр илүү нэмэгддэг.
Дөнгөж сая Төмөр замын хавьцаа  суудлын дөрвөн машин мөргөлдсөн осол гарчээ. Гэвч автобусны жолооч ослын араас шүргэлцсэн машины дундуур дайрч орж ирж замын уулзварыг чагталснаас болж бөөн түгжрэл гацаа үүссэн байна.
Ялангуяа автобусны жолооч нар осол гарсан байхад хүлээцтэй хандахгүй дайрснаас болж бүр түгжрэл үүсгээд байгаа юм.
Тиймээс жолооч нарыг замын хөдөлгөөнд соёлтой хүлээцтэй оролцохыг замын цагдаагийн албанаас зөвлөж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochun
2 unaatai nuhud tegsh sondroig temjij b gaa 1 uduruur niheveer yavuul
2018/09/07 202.9.42.174
үнэн
аргагүй шт нисдэг авс хэмээх микрийн жолооч нар байгаа биз дээ,ѳшѳѳ багалзуур нэртэй шулам авгай нар нь ко хийхээ байж
2018/09/07 202.126.89.89
  • Recent
  • Most Read
  • Most Comment