8o
Улаанбаатар хот
mobile menu

П.ГАНХҮҮ: Манай улс 37 тэрбум тонн хүрэн нүүрсний нөөцтэй гэсэн таамаг бий

2018-09-07 14:07:57

“Discover Mongolia” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр сонирхол татсан илтгэлийн нэг бол “Эрдэнэс Монгол”-ын Гүйцэтгэх захирал П.Ганхүүгийнх байлаа.  Тэрээр нүүрснээс түлш боловсруулах, ган төмөрлөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үнэт металл цэвэршүүлэх зэрэг үйлдвэрийн төслүүдийн явц, хүлээгдэж буй үр дүнг танилцуулж, Эрдэнэт үйлдвэрийн төрийн эзэмшлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлэх асуудлыг ойрын хугацаанд шийдэх тухай илтгэлдээ дурдсан. Мөн газрын тос, газрын ховор элементийн чиглэлээр компани байгуулж хувьцаа эзэмших, “Эрдэнэс Монгол” ХХК -ийн давуу эрхийн хувьцааг 5 сая болгон компанийн дүрэмд нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг дуулгасан нь хэвлэлийнхний анхаарлыг татсан юм.  Чуулганы завсарлагаар түүнтэй ярилцлаа. 

Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр та илтгэлдээ онцолсон. Энэ чиглэлээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хэрэгжүүлж байгаа томоохон төслүүдээс дурдаач...?

Та бүхэн мэдэж байгаа. Өнгөрсөн хугацаанд ажилласан хамгийн бодитой төсөл бол Тавантолгойн төсөл. Одоо IPO хийх бэлтгэл ажил хийгдэж байгаа. Төрийн төлөөллийг хэрэгжүүлэх ажлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд шилжүүлсэн. Манай улс байгалийн нөөц баялаг, тэр дундаа метаны арвин нөөцтэй. Тавантолгойн ордыг түшиглэн метаны эрэл хайгуул хийх ажлыг эхлүүлэхээр гадны хөрөнгө оруулагчидтай ярьж байгаа. Энэ талаар сая хөрөнгө оруулагчдад танилцууллаа.  Мөн хүрэн нүүрсэнд суурилсан эрчим хүчний эх үүсвэр бий болгох чиглэлд онцгой анхаарч байна. Агаарын бохирдлыг бууруулахад метан хийг ашиглах, алт цэвэршүүлэх, ган төмөрлөг үйлдвэрлэх эдийн засаг, төсвийн орлогод хувь нэмэр оруулах томоохон төслүүд бий. 

-Хүрэн нүүрсийг ашиглах судалгаа хийгдэж байгаа гэсэн. Энэ чиглэлд яриа хэлэлцээ хийгдээд ажил хэрэг болж байгаа төсөл байна уу?

-Манай улс 37 тэрбум тонн хүрэн нүүрсний нөөцтэй гэсэн таамаг бий. 2018 оны тавдугаар сараас хойш агаарын бохирдлыг бууруулах хүрээнд хүрэн нүүрс түлэхгүй байх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Хөрөнгө оруулагчид энэ чиглэлээр хамтран ажиллах талаар сонирхлоо илэрхийлж байгаа.   Тухайлбал, БНСУ-ын талаас Багануур компанитай хамтран сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх чиглэлээр яриа хэлэлцээ хйигдэж байна. “Тавантолгой түлш” ХХК Улаанбаатар хотод түлшний үйлдвэр барих ажлыг эхлүүлээд явж байна. Мөн нүүрсийг шингэрүүлээд дизель түлш болон дагалдах бүтээгдэхүүн  гаргаж авах чиглэлээр яриа хэлэлцээ хийгдэж байгаа.

-Эрдэс баялгийн биржийн бодит  үр дүн  ач холбогдлыг та яаж харж байна?

-Эрдэс баялгийн бирж байгуулагдсанаар худалдагч, худалдан авагч талууд дундын зуучлагчгүйгээр түүхий эдийг арилжаалах, зах зээлийн бодит ханш тогтох нөхцөл бүрдэх юм. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн зүгээс Эрдэс баялгийн биржийн үйл ажиллагаанд оролцох оролцоо, үүрэг хариуцлага, бидний өмнө байгаа боломж бололцоог тодорхойлох талаар судалж, Монгол Улсын Засгийн газарт танилцуулахаар холбогдох байгууллагуудын төлөөллүүд оролцсон ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. 

Багануур, Шивээ-Овоогийн нэмэлт хувьцаа гаргах тухай та илтгэсэн. Гэхдээ эдгээр уурхайд техникийн шинэчлэл хийж байж энэ боломж бүрдэнэ гэж ойлголоо...?

Монголын хөрөнгийн биржээр дамжуулан Шивээ-Овоогийн 39%,  Багануурын 24 %-ийн нэмэлт хувьцааг гаргах боломжтой болна. Эдгээр уурхайнуудын техникийн  80 гаруй хувь нь ашиглалтын хугацаа дуусаад удсан, зайлшгүй шинэчлэх шаардлагатай байгаа. Уурхайн өргөтгөл техникийн шинэчлэл хийгдсэнээр нүүрс олборлолт өсөх тооцоо бий.

Ярилцсанд баярлалаа

 

Боловсруулсан: С.Хүрэл

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Sss
Baterdene avargiin copy ch um shig!!
2018/09/09 172.58.139.32
F
Ene neg bag umssun yum shig balai caraitai yum dandaa l darga said hiih yum! Uur hvn bggvimu Mongold p.sda gej!
2018/09/07 202.21.106.118
Б.Бямбасайхан
С.Баярын лоббины Мангар бацаан Эрчим Хүчийг дампууруулсан лалар зайлаачээ
2018/09/07 202.179.27.114
Иргэн
Ярьж буй зүйлүүдэд чинь бүтэлтэй юм ганц юм алга аа, Солонгостой шахмал түлш ч гэх шиг, шингэрүүлэх ч гэх шиг, хэдэн жил ингэж донгодож байгаа хөхөөнүүд вэ????
2018/09/07 202.70.34.70
  • Recent
  • Most Read
  • Most Comment