8o
Улаанбаатар хот
mobile menu

"ХАН-УУЛ РОБО тэмцээн боллоо

2016-02-17 13:05:00

Хан-Уул дүүрэг 2014 оноос эхлэн “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөр боловсруулан “Хүүхэд хөгжил”, “Хүүхэд хамгаалал”-ын чиглэлээр эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүдийн сургалтын орчинг сайжруулах, хөрөнгө оруулалт хийх, тоног төхөөрөмжөөр хангах зэрэг олон ажлыг зохион байгуулж байгаа юм. Өнөөдрийн байдлаар тус дүүргийн хүүхэд, багачуудад зориулж 64 төсөл, хөтөлбөрт нийт 1.2 тэрбум төгрөг зарцуулав.
Тус хөтөлбөрийн хүрээнд 2015 онд Хан-Уул дүүргийн ЕБС-ын 10 сургуульд "Робот кабинет" байгуулж, сурагчдын техник сэтгэлгээг хөгжүүлж ирээдүйн инженерүүдийг бэлтгэх болсон. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын Роботын боловсролын нийгэмлэгтэй хамтран дүүргийн Засаг даргын нэрэмжит "ХАН-УУЛ РОБО" тэмцээнийг зохион байгууллаа.
Уг тэмцээнд Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн 18 баг, 100 орчим  сурагч оролцож хамгийн өндөр оноо авсан 3 багийг шалгаруулсан юм.

  • Нэгдүгээр байранд: 41 дүгээр сургуулийн “Online 11” баг  410 оноогоор
  • Хоёрдугаар байранд: 26 дугаар сургуулийн “Ирээдүйн инженер” баг 400 оноогоор
  • Гуравдугаар байранд: 41 дүгээр сургуулийн “Robocop” баг 370 оноогоор тус тус шалгарч мөнгөн шагнал хүртэж, дэлхийн аваргын тэмцээн зохион байгуулдаг лего роботын талбайг дүүргийн удирдлагууд гардуулж өгөв.

2016 онд “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөр үргэлжлэн хэрэгжих бөгөөд ирээдүйн инженер, эмч, багш, эдийн засагч, урлаг спортын зэрэг дэлхийд үнэлэгдэх иргэдийг бэлтгэж байгаагаараа онцлог юм гэж Хан-Уул дүүргийн Хэвлэлийн албанаас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл