8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2018-09-10 09:17:20

Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

08:30 цагт: “Холидей Инн” зочид буудалд Дэлхийн хараагүйчүүдийн холбооны Ази, Номхон далайн бүсийн чуулган эхэлнэ.

09:00 цагт: ГХЯ-нд “Монгол, Японы найрамдлын нийгэмлэгүүдийн хуралдай” болно.

10:00 цагт: Монголын Үндэсний музейд “Тал нутгийн соёл, шашны харилцаа ба үсэг бичгийн дурсгалууд: Монгол-Японы хамтарсан Бичээс төслийн 22 жилийн үр дүнгээс” үзэсгэлэнгийн нээлт болно.

10:00 цагт: “IBIS STYLES” зочид буудалд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Бие даан амьдрах эрх, үйл ажиллагааны менежмент” семинар болно. Утас:88210052

11:00 цагт: Радио, телевиз, медиа урлагийн их сургуульд сэтгүүлч Б.Саруулын “Өөрөөс эхлэх амьдрал”хэмээх энэхүү номын нээлт болно.

11:30 цагт: Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн Идгаачойнзинлин дацанд улс төрийн хэлмэгдэлтэд өртсөн лам хуврагууд, төр нийгмийн зүтгэлтнүүдийн хойтын буянд зориулан ном хурна.

12:00 цагт: Сүхбаатарын талбайд Монголын Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд Дуучин Ш.Хүрэлбаатаын “Сурагч насны дурсамж” цомгийн нээлт болно.

14:00 цагт: "Дэлхийд тархсан Монгол өв" төслийн хэлэлцүүлэг ГХЯ-нд болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment