8o
Улаанбаатар хот
mobile menu

Анхаар: 11-12 насныхны 70 гаруй хувь нь фейсбүүк, 6 хувь нь инстаграммыг хамгийн түгээмэл ашиглаж байна

2018-09-10 09:37:00

УИХ-ын цахим бодлогын түр хорооноос санаачлан зохион байгуулж буй “Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна” нээлттэй хэлэлцүүлэг өнгөрсөн тав дахь өдөр Төрийн ордны “Их танхим”-д боллоо. Тус нээлттэй хэлэлцүүлэгийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар дэмжин хамтран ажиллаж Дэд дарга Б.Халиун “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” хэсгийн чиглүүлэгчээр ХЭЗХАГ-ын дарга А.Энхбаатар “Хүүхдийн эрх, аюулгүй байдал, цахим орчин” сэдвээр илтгэл танилцууллаа.  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар улсын хэмжээнд 21 аймаг, 9 дүүргийн 11-17 насны 2240 хүүхэд, 378 эцэг эх, 404 багш, нийгмийн ажилтнуудаас “Өсвөр үе ба цахим хэрэглээ” судалгааг авсан байна. Уг судалгааны үр дүнгийн талаар мэдээлэл хүргэхээр дараах ОНЦЛОХ ИШЛЭЛ-үүдийг бэлтгэлээ. 

  • Хүүхдүүдийн 85% интернэт хэрэглээг бие даан эсвэл найз нөхдөөсөө сурдаг.
  •  Гар утасны дугаарын 35% нь хүүхдийн нэр дээр бүртгэлгүй байна.
  •  Судалгаанд оролцсон нийт хүүхдийн 92% нь интернэт хэрэглэж байна.
  • Ухаалаг утастай хүүхдүүдийн 95 хувь нь интернет хэрэглэдэг, мөн тэдний 92 хувь нь фэйсбүүк хаягтай гэж хариулжээ
  • Таван хүүхэд тутмын нэг нь танихгүй найзын хүсэлтийг хүлээн авдаг.
  • 10 хүүхдийн 8 нь цахим ертөнцөөс зүй бус агуулгатай мэдээлэл хүлээн авдаг.
  • Сурагчдын 32.5 хувь нь 1-2 цаг, 33 хувь нь 2-оос дээш цаг зарцуулдаг гэж хариулжээ.
  •  Интернэт хэрэглэгдэггүй гэсэн хариултын дийлэнх буюу 76% нь орон нутгийн сурагчид бөгөөд үүнд 11-12 насныхан зонхилж байв.
  •  Фэйсбүүк, инстаграмм хэрэглэгчийн насны доод хязгаар нь 13 буюу түүнээс дээш байдаг. Гэтэл судалгаанд хамрагдсан 11-12 насныхны 70 гаруй хувь нь фейсбүүк, 6 хувь нь инстаграммыг хамгийн түгээмэл ашигладаг гэж хариулсан нь тэд дээрх нийгмийн сүлжээнд бүртгүүлэхдээ насаа нэмж бүртгүүлдэг болохыг гэрчилж байна.
  • Сүүлийн 5 жилийн хугацаанд гэхэд Монгол улсад интернет хэрэглэгчийн тоо 4.5 дахин хэмжээгээр нэмэгдэж 2012 онд дөнгөж 654.000 байсан уг тоо өнгөрсөн 2017 онд 2.910.778-д хүрсэн гэсэн судалгаа гарсан байна.
  •  Цахим орчноор дамжуулан хүүхдийн эрхэд халдсан зөрчил өнгөрөгч 2017 онд 44 удаагийн тохиолдол бүртгэгдсэн бол энэ оны эхний 8 сарын байдлаар аль хэдийнэ 200 даваад байна.
  • Өнөөдөр Монгол улсад цахим орчинд тавих хяналтын чиг үүргийг Харилцаа холбооны зохицуулах хороо төсөөтэй байдлаар зохицуулж байна. 
  • Фэйсбүүк, Твиттер зэрэг иргэн бүрийн үзэл санаа, үйлдэл эс үйлдэхүйн чөлөөт индэр болсон платформууд бий болж, улмаар Монгол улс тэдгээрийн хэрэглээгээр Ази тивд нэгдүгээрт, дэлхийд 10-р байрт жагсах болсон
  • “Санхүү өгнө авна”, “Сайн ахтай болъё”, “Эмо” нэртэй фэйсбүүк группууд нээгдэж ихэвчлэн насанд хүрээгүй залуусыг элсүүлж улмаар амиа хорлох, биеэ үнэлэх, садар самуунд уруу татах зэрэг зөрчлүүд илэрч байна
  • 2017 онд улсын хэмжээнд цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн тоо 299 байсан бол 2018 оны эхний хагас жилийн байдлаар 279 болтлоо өссөн нь өмнөх онтой харьцуулбал тав дахин өссөн үзүүлэлт юм
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Irgen
Utas hortoi. Hundet aav eej bagsh nar hvvhedvvdee oilguulj yariltsaay. Huuheduudee Nom unshii
2018/09/10 66.181.191.154
Иргэн
Манай охин өглөө босоод цай ууж байхдаа л утсаа оролдож, фэйсбүүк ухаж, аним үзэж байх юм, хэлэхээр хүний эрх ухааны юм яриад бөөн хэрүүл болох юм, Яах ёстой вэ, хэрэлдээд байх хэцүү.
2018/09/10 202.70.34.70