8o
Улаанбаатар хот
mobile menu

Илгээмжээр мансууруулах бодис хил нэвтрүүлсэн гэмт этгээдүүдийг илрүүлжээ

2018-09-10 09:41:42

Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх газрын Хар тамхины хяналтын алба, Тагнуулын ерөнхий газартай хамтран ажиллаж харилцан мэдээлэл солилцсоны үр дүнд Монгол улсын нэр бүхий иргэд АНУ-аас "Hash oil” буюу каннабийн охь байж болзошгүй мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг илрүүллээ.

Уг бодисыг гоо сайхны бүтээгдэхүүнээр халхавчлан нууж карго илгээмжээр улсын хил нэвтрүүлсэн гэмт этгээдүүдийг энэ сарын 17-ны өдөр саатуулж харьяаллын дагуу хуулийн байгууллагад шилжүүлжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Аль ч улс өөрийн хилээр гарч байгаа ямар ч хориотой барааг мэдээгүй дүр үзүүлэн эсвэл бодлогоор гаргана.
2018/09/11 103.57.94.252