8o
Улаанбаатар хот
mobile menu

Дулаанаа урьдчилан авах боломжтой боллоо

2018-09-10 09:59:13

“Улаанбаатар дулааны сүлжээ” компани нийтээрээ дулаан авдаг есдүгээр сарын 15-наас өмнө хүсэлт гаргасан 117 аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэг, орон сууцны барилгыг сүлжээнд холбожээ. Үүний адил бусад байгууллага ч хүсэлтээ илэрхийлж, заасан хугацаанаас урьдчилан дулаанаа авч болох бөгөөд гагцхүү баталгаажсан тоолууртай байх шаардлагатай юм. Цаашид орон сууцны дулаан хангамжийг есдүгээр сарын 15-ны дотор, аж ахуйн нэгж, байгууллагыг аравдугаар сарын 1-ний өмнө нэгдсэн сүлжээнд холбох бэлтгэл ажлыг хийж байна. Энэ оны хувьд нийслэлийн 2400 орчим хэрэглэгчийг дулаанаар хангана гэж “Улаанбаатар дулааны сүлжээ” компаниас мэдээлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Mjl
10 SARIN 1 NEW 4 SARIN 1 HURTEL AVMAR BNA
2018/09/10 150.129.142.215