8o
Улаанбаатар хот
mobile menu

Нойтон цас орж, сэрүүснэ

2018-09-10 10:12:00

Өнөөдөр нутгийн төв хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.

Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсч 8-13 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 23-28 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүлэрхэг. Үдээс хойш бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 18-20 градус дулаан байна.

Өнөө шөнө баруун аймгуудын нутгаар, маргааш өдөр нутгийн төв хэсгээр, 11-нд нутгийн зүүн хагаст бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, сэрүүсэхийг анхааруулж байна.

Есдүгээр сарын 11-15-ныг хүртэлх цаг агаарын төлөв:

11, 14-нд нутгийн зүүн хагаст, 12-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орно, дуу цахилгаантай. Уулархаг нутгаар нойтон цас орно.

Салхи 11,14-нд говь талын нутгаар, 12-нд нутгийн баруун хэсгээр, 13-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 12-нд нутгийн зүүн хагаст, 13-нд нутгийн баруун хэсгээр,14-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 11-16 градус дулаан байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл