8o
Улаанбаатар хот
mobile menu

Намрын чуулганаар хэлэлцэх зарим ЧУХАЛ хуулиуд

2018-09-10 10:30:00

-Намрын чуулганыг ирэх сарын 1-нд нээнэ-

УИХ-ын намрын чуулган эхлэхэд цөөхөн хоног үлджээ. Тодруулбал, ирэх аравдугаар сарын 1-нд намрын чуулганыг нээх юм байна. Хаврын чуулган хаалтаа хийсэн өдрөөс хойш зарим УИХ-ын гишүүд ээлжит бус чуулган хуралдуулах асуудлаар зунжин “дуншсан” билээ.   Гэвч Ээлжит бус чуулган ухарлдахгүйгээр намрын чуулгантай золгож байна.

Намрын чуулганаар хамгийн эхэнд Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй холбоотойгоор Нөхөн сонгууль, Зам тээвэр, хөгжлийн сайдын томилгооны асуудал хүлээгдэж байгаа юм. 

Мөн ирэх оныхоо төсвийг хэлэлцэж батлах ёстой. Тодруулбал,  11 дүгээр сарын 15 хүртэл УИХ-ын чуулган 2019 оны төсөвтэйгээ баталсан байх ёстой гэсэн цаг, хугацаа заасан байдаг аж. Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл багтаж байгаа.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт, түүнчлэн Татварын багц хуулийг онцгойлох учиртай.  Мөн Улс төрийн намуудын тухай болон Сонгуулийн хуулийн өөрчлөлт намрын чуулганы хэлэлцэх асуудалд багтаж байгаа аж. 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл