8o
Улаанбаатар хот
mobile menu

Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо, Богд уулын арын замын уулзварыг маргааш хаана

2018-09-10 11:04:25

Баянзүрхийн товчоо орчмын авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил эхэллээ.

Зам барилгын ажил эхэлж байгаатай холбогдуулан 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Баянзүрхийн товчоог буулгасан бөгөөд 15 хоногийн дотор авто замын ажил хийгдэж, байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

 

Энэ дагуу 2018 оны 9 дүгээр сарын 11-ний 23:00 цагаас 9 дүгээр сарын 21-ний 23:00 цаг хүртэл хугацаанд Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо, Богд уулын арын замын уулзварын хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар боллоо.

Эхний ээлжид Баянзүрхийн товчооноос Богд уулын арын уулзвар хүртэлх 800 м авто замд өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэж 2018 оны 9 дүгээр сарын 15-нд нээнэ.
Иймд иргэд Төмөр замын аюулгүйн зурвас ашиглаж Скай ресортын авто замтай холбогдох хэсгийн авто замаар зорчих боломжтой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
HOTIN DARGA nart
ZUNJIN NAIR NADAM ZUGALAD HUITERHER CHANARHIJ ZAM BARILGA BARIJ MUNGU IDDEGE HEZE BOLIH VE
2018/09/10 150.129.142.215