8o
Улаанбаатар хот
mobile menu

Тэргэн дээр түрж явсан 2 сартай хүүхдийг согтуу жолооч мөргөжээ

2018-09-10 11:27:00

Энэ сарын 03-07-ны өдрүүдэд ослын улмаас нийслэлд 4, орон нутагт 4 хүний амь нас хохирчээ. Осол, хэргийн улмаас 42 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэнээс 12 нь бага насны хүүхэд тэр дундаа 92 хувь нь буюу 11 нь явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртсөн байна.Тодруулбал,  энэ сарын 6-ны өдөр 20.00 цагийн орчим СХД-ийн нутаг Тахилтын 6-р буудлын баруун замд марк, улсын дугаар тодорхойгүй Daewoo маркийн мотоцикл замын хашлага мөргөж онхолдож, жолооч 41 настай Б-н амь нас хохирсон. Мөн энэ сарын 4-ний өдөр 13.00 цагийн орчим ХУД-ийн нутаг 115-р сургуулийн урд замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь хүүхдийн тэрэгтэй түрж явсан 2 сартай А-г мөргөж гэмтээсэн бөгөөд тухайн жолоочийг шуурхай олж тогтооход согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогджээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл