8o
Улаанбаатар хот
mobile menu

Томоохон хур хогийн цэгүүдэд цэвэрлэгээ хийнэ

2018-09-12 16:22:00

НИТХ-ын Захиргаа бодлого  төлөвлөлтийн хэлтэс,  Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо, JCI Конгресс салбар байгууллага хамтран  “Эх дэлхийгээ цэвэрлэе” дэлхийн нийтийн  аянд нэгдэж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Анх Эстон улсад  2007 онд  “Эх дэлхийгээ цэвэрлэе” өдрийг  зохион байгуулснаас хойш дэлхий дахинаа жил бүрийн  есдүгээр сарын 15-нд тэмдэглэдэг болсон аж. Манай улс тус аян нь  анх удаагаа нэгдэж  есдүгээр сарын 15-нд буюу ирэх Бямба гаригт  10.00-13.00 цагийн хооронд  үүсмэл хогийн цэгүүдийг цэвэрлэх юм байна. Цэвэрлэгээний үеэр нийслэлийн зургаан дүүрэг, Налайх дүүрэгт бий болсон үүсмэл хогийн цэгүүдийг цэвэрлэхээр төлөвлөжээ.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн 20-дугаар хорооны Шар хоолойнд үүссэн хур хог, Цагаандавааны орчим, Хан-Уул дүүргийн 10-дугаар хороо, Морингийн даваа орчим,  Материал импекс орчим, Сонгинохайрхан дүүрэг 21-дүгээр хороо, Рашаантын хогийн цэг, Тоосгоны эцсийн хог, Тэрэлжийн сав орчим,  Хангай хотхон хорооллын орчимд үүссэн үүсмэл хогийн цэгүүдийн цэвэрлэнэ гэдгийг зохион байгуулагчид онцоллоо. JCI Конгресс  салбар байгууллын тухайд Сэлбэ, Туул голын эрэг дагуу үүссэн хог хаягдлыг цэвэрлэх аж. Уг аяны хүрээнд нийт  80 мянган метр квадрат талбайгаас  2250 тонн хог хаягдал цэвэрлэхээр төлөвлөжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл