8o
Улаанбаатар хот
mobile menu

Анагаахын багш ажилчдын цалинг 10 хувиар нэмэхээр боллоо

2018-09-10 13:38:09

АШУҮИС 2018-2019 оны хичээлийн жилийг “Багшийг хөгжүүлж, оюутнаа дэмжье” уриатайгаар эхлүүлсэн.

Тиймээс “багш, ажилчид, оюутнуудынхаа нийгмийн баталгааг хангаж, орлого олох эрх зүйн орчин, нөхцөлийг бүрдүүлэх боломжийг судалж, багш ажилтныг дэмжих зардлыг бий болгон  төсөвт тусгаж, хэрэгжүүлэхээс гадна тэднийхээ эрүүл мэндийн  асуудлыг чухалчлан үзнэ” гэдгийг хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр тус сургуулийн захирал, Анагаах ухааны доктор Ж.Цолмон хэлсэн. Дашрамд дурдахад 2014 оноос хойш цалин урамшуулал нэмээгүй Анагаахын сургуулийн багш ажилчдын цалинг 10 хувиар нэмэх шийдвэрийг Ж.Цолмон захирал гаргасан нь багш ажилчдын ажиллах урам зоригийг сэргээсэн явдал болов. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
ХУДЛАА. ЗАМААС 60 ТЭРБУМЫГ ЗОХИНО ГЭСЭН ҮГ ДЭЭ...
2018/09/10 66.181.177.21