8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ

2018-09-10 15:30:00

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2018 оны есдүгээр сарын 10-17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.

Баруун аймгуудын нутгаар: Есдүгээр сарын 12-нд зарим газраар, 13-нд нутгийн зүүн хэсгээр бороо хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 12,16-нд Алтайн уулсаар, 13-нд зарим газраар 14-16м/с хүрч ширүүснэ. 12-нд нутгийн баруун хэсгээр, 13-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Ханхөхий, Түргэний уулс, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан байна. Бусад хугацаанд дулаарна.

Төвийн аймгуудын нутгаар: Есдүгээр сарын 10, 13-нд ихэнх нутгаар, 11, 14-нд нутгийн зүүн хэсгээр бороо, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 10-11,13-14нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. 10-11, 13-14 нд сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулс, Тэрэлж орчмоор шөнөдөө 1-6 хэм хүйтэн өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм дулаан, 11, 14-нд хөрсөн дээр 1-3 хэм хүрч цочир хүйтэрнэ. Өдөртөө 10-15 хэм дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар өдөртөө дулаарна.
Зүүн аймгуудын нутгаар: Есдүгээр сарын 11, 15-нд ихэнх нутгаар, 14-нд зарим газраар бороо, Хэнтийн уулсаар нойтон цас орно. Энэ хоногуудад салхи ихэнх нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. 11, 14-15-нд сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, хөрсөн дээр 1-3 хэм хүрч цочир хүйтэрнэ. Өдөртөө 8-13 хэм, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна. Бусад хугацаанд дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: Есдүгээр сарын 11-нд нутгийн зүүн хэсгээр, 13-нд нутгийн өмнөд хэсгээр, 14-нд зарим газраар бороо орно. Салхи 10-11, 14-15нд зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. 11, 14-нд ихэнх нутгаар сэрүүснэ. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 9-14 хэм өдөртөө 22-27 хэм дулаан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл