8o
Улаанбаатар хот
mobile menu

Сураггүй алга болсон Д.Сэржмядаг охины талаархи мэдээллийг худалдаж авна

2018-09-11 08:41:28

2017 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн 12:00 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд оршин суух хаягтай, найман настай Д.Сэржмядаг охин гэрээсээ гарч яваад сураггүй алга болсон билээ.

Эл хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж буй ч Д.Сэржмядаг охин олдоогүй хэвээр байгаа юм. Иймд цагдаагийн байгууллагаас тус хэргийг илрүүлэхэд чухал ач холбогдол бүхий баримт мэдээ өгсөн иргэний мэдээллийг үнэлж авахаа мэдэгдлээ.

Мэдээлэл өгөх хүн 99862797, 95006233 дугаарын утсуудаар холбогдож болох бөгөөд цагдаагийн байгууллагаас "Мэдээллийн нууцыг чандлан хадгална" гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment