8o
Улаанбаатар хот
mobile menu

70 орчим гар утас хулгайлсан этгээдийг баривчилжээ

2018-09-11 09:40:24

НЦГ-ын МШГ-ын хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид 2018.09.05-06-г шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сум, Ганган орхон багын нутаг дэвсгэрт байрлах "Манлай-тод" захаас монет мөнгөн эдлэл, 70 орчим гар утас хулгайлсан этгээдийг илрүүлэн дайчлан баривчилжээ.

Уг хэргийг нийслэл хотод орших суух хаягтай 30 орчим настай Б үйлдсэн болохыг тогтоон шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Хэрэгт холбогдон шалгагдаж байгаа этгээд нь дээрэм болон хулгайлах төрлийн гэмт хэрэгт өмнө нь хэд хэдэн удаагийн ял шийтгэл эдэлж байсан аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл