8o
Улаанбаатар хот
mobile menu

Матад суманд хоёр иргэний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарчээ

2018-09-11 09:43:32

Дорнод аймгийн Матад суманд хоёр иргэний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан байна. Тодруулбал,  Матад сумын төвөөс 160 км зайд орших “Гурван дэрс” гэх газраас “Содмонгол” компанийн нэр дээр бүртгэлтэй Цистерн маркийн автомашины жолооч 47 настай Э нь гадны нөлөөтэйгөөр нас барсан байдалтай олдсон байна. Түүнчлэн жолоочтой хамт явсан 46 настай Э-ийн хоолойг хэрчиж онц хэрцгийгээр хөнөөсөн байжээ. Хохирогч нар нь тус аймгийн Хэрлэн сумын харьяат байсан ба 47 настай Э нь “Содмонгол” компанийн ажилтан байсан аж.Хэргийг үйлдсэн байж болзошгүй хүмүүсийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Төр ажлаа хийгээрэй. Хувийн хэвшил, иргэд дор бүрээ л хөдлөөд байгааг төрийн сайнд ажилладаг гэж андуураад байх юм. Хүний хамгаалах нь төрийн 1 дэх ажил.
2018/09/11 202.131.227.82