8o
Улаанбаатар хот
mobile menu

Багш нарын ажил хаялтаас болж 90 гаруй мянган хүүхдийн эрх зөрчигдсөөр байх уу

2018-09-11 10:01:00

-Цалин гэх тоогоо нэмүүллээ гээд эргээд өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэнэ-

Төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалах ёстой Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо эсэргүүцэл, тэмцэлд уриалан дуудагч болсон уу. Засгийн газраас багш нарын цалинг тодорхой хувиар нэмсэн ч МҮЭХ үүнийг нь чамлаж ерөнхий боловсролын сургуулиудын багш нарыг зохион байгуулан хугацаагүй ажил хаялт зарлаад байна.

Өчигдөр Сүхбаатарын талбайд Монголын Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос суулт зохион байгууллаа. Өчигдрийн байдлаар 130 гаруй боловсролын байгууллага ажил хаялтад нэгдсэнээс нийслэлийн 113, хөдөө орон нутгийн 17 байгууллага оролцож байгаа аж. Тэдгээрийн төлөөлөл болсон 5,000 багш ажилчин цуглажээ. Ажил хаялтад хөдөө орон нутгийн сургуулиуд нэгдэж, 174 сургууль ажил хаяхаа мэдэгдэв. 

Энэхүү ажил хаялтыг Үйлдвэрчний эвлэлийн холбоо болон зохион байгуулж байгаа хүмүүстээ ашигтай байж болох ч сургууль, цэцэрлэгийн багш нар ажил хаяснаараа 90 гаруй мянган сурагчийн сурах эрх зөрчигдөж, гэртээ "цоожтой" хаалганы цаана  үлдэхэд хүрээд байгаа юм. Түүгээр ч зогсохгүй ажил хаялтаас болж үүссэн хичээлийн хоцрогдлыг дараа хэрхэн нөхөх вэ гэдэг асуулт гарч ирж байна. 

Хамгийн гол нь эцэг эхчүүд ажлаа хийх боломжгүй болж, аль нэг нь гэртээ үлдэж хүүхдээ харах  нөхцөл байдал үүсгээд байгааг тэд бодолцсонгүй. Мөн цалин гэх тоогоо нэмүүллээ гээд эргээд өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгддэнэ гэх мэд нийгэмд сөрөг үр дагавар олон гарна гэдгийг бодолцох хэрэгтэй. 

-М.Батдорж: Энэ сарын 1-нээс одоо нэмсэн цалин дээр 7-10 хувийг нэмчих гэдэг шаардлага тавьж байна-

Тус жагсаалыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч М.Батдорж "МҮЭХ-ны байгууллага багшийн цалин нэмүүлэх асуудлыг эхний ээлжид багш нарын цалинг 15 хувиар нэмэх 35 тэрбум төгрөгийг шийдээд өг. Нийгмийн даатгал, татварын журмаар татаас татахад үндсэндээ 20 гаруй тэрбум төгрөг л засгаас шаардагдах юм. Энэ сарын 7-нд томилогдсон ажлын хэсгийг гурав хоног хүлээлээ. Дорвитой нэг ч шийдвэр гаргасангүй. Иймд ажил хаялтыг үргэлжлүүлж байна. Уулзалтыг хангалттай хийсэн, одоо бодит шийдвэр хэрэгтэй байна. Багш нар нэг удаагийн урамшууллаас татгалзаж, Энэ сарын 1-нээс одоо нэмсэн цалин дээр 7-10 хувийг нэмчих гэдэг шаардлага тавьж байна"  гэв. 

Ийнхүү багш нарын ажил хаялтаас болж 90 гаруй мянган хүүхдийн эрх зөрчигдсөөр байх уу. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Нэг хүн тэрбум долларын данстай хүн байхад юу ч хэлж чадахгүй байж, багш эмч нар гэхээр дээрэлхээд байх юм, нэг талдаа орж тэмцэхээ мэдэхгүй гуйлгачид уу? Оффшорчидтой ингэж тэмцэх хэрэгтэй.
2018/09/12 182.160.3.28
Zochin
Ajil haysan bagsh nariig halaach ajilgvi bagsh nar arvin baina tedniig av.
2018/09/11 103.26.194.94
Зочин
Багш нар тэмцэх нь зөв. Улс баян шүү. Харин тэр их орлого хэдхэн хүний гарын үсгээр өөрсдөө баяжиж бна. Дэмжиж бна.
2018/09/11 66.181.161.120
Bogs
Za Zailaa GAAX tyi
2018/09/11 202.21.106.144
Зочин
Бонд аваад үрэн таран хийж байхад дуугүй суучихаад одоо хямралаас гарах гэхээр цалин нэм гээд эрхлээд байх юм АН энэ бүхний ард байгаа нь тодорхой
2018/09/11 103.111.68.3
ок
багш нар бол сурагчдын ар гэрээс мѳнгѳ татахаа больсноос хойш л цалин бага гэдгээ мэдэрсэн суутнууд
2018/09/11 202.179.27.71
irgen
archaagui toriin buruu. bagsh nariin maani tevcheer argagui aldarchee. ardiin huuhdiin toloo geseer amidral ni buren orhigdoj yavdag humuus shuu dee.
2018/09/11 103.57.93.133
ЗОЧИН
МАНАН ГААС ХОХИРОЛОО БАРАГДУУЛ
2018/09/11 108.173.32.53
Zochin
Boliosoi ene bagsh nar
2018/09/11 119.40.98.162
шууданч
Багш нарын ажил хаясан үеийн цалинг Үйлдвэрчний эвлэл өгнө биз дээ харин...
2018/09/11 202.21.125.130
шууданч
Би уг нь багш нарынхаа цалинг нэмчихмээр л байна. Гэхдээ улсынхаа хөнжлийн хэрийг мэдэх болохоор даанч яах вэ дээ. Харин Засгийн газар л битгий гуйвж дайваасай билээ дээ. Багш нарын ажил хаясан үеийн
2018/09/11 202.21.125.130
зочин
Галуу дууриаж хэрээ хөлөө хөлдөөнө гэж улс орныхоо эдийн засгийн боломжийг ойлгохгүй дөвчигнөх нь туйлын тэнэг хэрэг.Энэ МҮЭХолббоны удирдлага бол урвагчид
2018/09/11 64.119.21.39
Иргэн
Багш нарынх ТҮМЭН ЗӨВ. Яаж 500,000-аар амьдрахав дээ. Аль хэдийн нэмэх цаг нь болсон. Дор хаяж 1,200,000₮ -т хургэх хэрэгтэй. Энэ нийтлэлийг бичсэн нөхөр Сайд, улс төрчдөөс авлига авч амьдардаг биз
2018/09/11 103.26.193.175