8o
Улаанбаатар хот
mobile menu

ХХБанкны Дүнжингарав салбар нээлтээ хийлээ

2018-09-11 10:22:26

Худалдаа, хөгжлийн банк Баянзүрх дүүргийн 26-р хорооны иргэд, бизнес эрхлэгчид болон хотын зүүн бүсийнхэнд банкны үйлчилгээгээ хүргэх зорилготой Дүнжингарав салбараа өнөөдөр харилцагчдынхаа халуун алга ташилтан дунд нээлээ.

Харилцагчиддаа тэргүүн төвшний үйлчилгээг тав тухтай орчинд хүргэхээр зорьж, шинээр салбарууд нээхээс гадна, үйл ажиллагаа явуулж байсан салбаруудынхаа тохижилтыг шат дараатайгаар шинэчилсээр байна. Энэ жилийн хувьд л гэхэд 5 шинэ салбар нээж, 5 салбарын байраа олон улсын жишигт нийцүүлэн Allen загвараар шинэчилнэ.

Та бүхэн Дүнжингарав салбарын чадварлаг, найрсаг хамт олноос банкны бүхий л үйлчилгээг тав тухтай орчинд шуурхай хүлээн аваарай.

 

 

 

 
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл