8o
Улаанбаатар хот
mobile menu

"Остеохондроз" ГЭЖ ЧУХАМ ЯМАР ӨВЧИН БЭ?

2018-09-11 11:20:00

Док­тор Б.Намтай эмч зөвлөж байна 

Бид та бүхэндээ “Урт наслах арга зам” нийгэмлэгийн тэргүүн, “Найрам­дал” эмнэлгийн ерөнхий эмч, анагаах ухаа­ны док­тор Б.Намтай эмчийн 2014 онд гаргасан "ЗОНХИЛОН ТОХИОЛДОХ ӨВЧИН" номноос "Остеохондроз" гэж чухам ямар өвчин болох, хэрхэн сэргийлэх талаар дараах мэдээллийг бэлтгэлээ. 

 

Остеохондроз гэдэг нь ossium, chondrum гэсэн хоёр үгнээс үүсэлтэй бөгөөд, ossium гэдэг нь яс гэсэн, chondrum гэдэг нь мөгөөрс гэсэн үг юм. Энэ хоёрыг нийлүүлээд остеохондроз гэж нэрлэдэг нь нурууны олон нугалам үеүдэд байдаг мөгөөрсөн холбоос буюу жийргэвчүүд нь хатууран ясжсан байна гэсэн санааг илэрхийлж байгаа юм. Тийнхүү остеохондроз өвчин нь хавдар, халдвар, хугарал, бэртэл биш боловч тодорхой хэмжээний өвдөлт үүсгэж зовиур шаналгаа учруулж, хүмүүсийн амьдрал, хөдөлмөрийн хэвийн нөхцөлийг алдагдуулдаг, түгээмэл тохиолддог эмгэг учир,эмч эрдэмтэдийн анхаарлыг илүүтэй татдаг болсон байна. Монголчуудын ярьдаг хүзүү, нурууны хуян, шар ус, хүзүү нуруу шохойжих, яс ургах, суудлын өвчинтэй болох, радикулиттэй болсон гэх зэрэг олон өвчлөлүүд энэ остеохондрозын хүрээнд багтаж байгаа юм. Остеохондроз өвчлөлийн илрэх шинж нь дэндүү олон янз байдаг учраас остеохондрозтой холбоотой үүсдэг хүзүү шилээр хөшдөг, толгой өвддөг, даралт хэлбэлздэг, дал мөр хөшиж, гар хөл бадайрч, ууц нуруу, бөөр орчмоор өвддөг зэрэг олон өвчнийг оношилж эмчлэх талаар эмч нар ч гэсэн алдаж, эндэх нь цөөн боловч тохиолддог юм.

Остеохондроз өвчин тийм олон янзаар илэрдэг нь цаанаа нэлээд учиртай болоод тэр. Тэр нь юу вэ? гэвэл: Хүний биеийн хаана нь ч зүүгээр хатгаж үзэхэд өвдөхгүй газар, цэг гэж байдаггүй.

Хүний биенд цусны судас- торлог, сүлжээ байхгүй талбай, цэг бас байхгүй, тийм учраас биеийн хаана нь ч хатгасан цус гардаг байна. Энэ нь хүний биеийг мэдрэлийн эс, ширхэг, цусны судас торлог, өчүүхэн ч зай завсаргүй бүрхэж хучсан байна гэсэн үг юм. Нэгэнт бие цогцос ийм бүтэц тогтоцтой болохоор, хүний биеийн аль нэгэн хэсэгт эмгэг, өвчний голомт үүсэж бий боллоо гэхэд, түүнд тэр биеийн мэдрэлжилт, цусан хангамж, ямар нэгэн хэмжээгээр өртөгдөж, хамрагддаг байна. Жишээ нь: Нуруу нугасны, хүзүүний хэсэгт өвчний голомт үүслээ гэхэд толгой өвддөг байхаас гадна, дал мөр, тохой, бугуй, гарын сарвуугаар чимчигнэх, бадайрах, ирвэгнэх жишээтэй. Нуруу нугасны бүсэлхий, ууцны хэсэгт өвчний голомт үүссэн байхад, түнхээр өвдөх, гуя шилбэ дагаж, өсгий, хөлийн ул, хуруу хүртэл өвдөж байх жишээтэй байдаг. Нуруу нугасны голомт үүслээ гэхэд шал өөр газар, алслагдсан эд эрхтэн, цэгүүдээр өвдөж байдаг болохоор остеохондроз өвчин олон янзаар илэрдэг, олон ааштай өвчинд тооцогдож байгаа юм. Энэ нь нөгөө л мэдрэл, цусан хангамжийн хямрал болж байгаа гэж үзэж болно. Остеохондроз гэж чухам ямар өвчнийг, тухайлбал хүний биен дээр ямар өөрчлөлт гарахыг хэлээд байгаа юм бэ? Остеохондроз буюу мөгөөрс хатуурч, ясжих өвчин нь мөгөөрсөн жийрэгтэй үе болгон дээр тохиолддог боловч, биеийн аль хэсэгт, ямар эрхтэн эдийг хамарснаас  шалтгаалан өөр өөр нэртэй байна. Жишээ нь: Түнх, өвдөг, тохой зэрэг үенүүдэд артрит, гонит, коксит гэх зэрэг нэртэй байхад, багана нурууны нугалам үеүдэд спондило артрит, артроз, остеохондроз гэх зэрэг нэршлүүдтэй байна.

Үеүдийн завсар хөндийд хөдөлгөөнтэй ба хөдөлгөөнгүй мөгөөрсөн зөөлөвч, жийрэгнүүд бас үенүүдийн зөөлөвч шингэнтэй байдаг нь үе бүхэн чөлөөтэй хөдөлж байхад зориулагдсан, байгалиас заяагдсан зохицолдолгоо юм.Тэр зохицолдолгоо алдагдвал, үеийн өвчлөл буюу артритууд, остеохондрозууд үүсдэг байна.

Зохицолдолгоо алдагдах шалтгаанууд гэвэл:

  1. Хамгийн түгээмэл тохиолдох шалтгаан нь хөдөлгөөний тэнцвэр алдагдах явдал юм. Нэг талаас эмх цэгцгүй, бие махбодын өвөрмөц байдалд нь тохирсон, тохироогүй, хувиаргүй, тасралтгүй үргэлжлэх хөдөлгөөнтэй байлаа гэхэд, нөгөө талд нь хязгаарлагдмал, суумгай, хэт аажуу хөдөлгөөнтэй байх энэ хоёрын аль аль нь остеохондроз үүсэхэд түлхэц болдог байна. Жишээ нь: Тасралтгүй байнга гэрийн ажилтай хөдөлж байдаг эмэгтэйчүүд, байнга ширээний компьютертай зууралддаг хүмүүсийн аль аль нь хүзүү нурууны остеохондрозод илүүтэй өртөгдсөн байдаг.
  2. Хоёрдахь шалтгаан нь нас дагаж, хүний бие махбодод гарах өөрчлөлт юм. Залуудаа өндөр, гуалиг биетэй байсан хүмүүс өтөлж хөгшрөөд ирэхээрээ бөгтийгөөд, атийгаад, намсаад явчихдагийн учир нь нурууны гол баганын нугалмайнуудын мөгөөрсөн жийрэгт өөрчлөлт орж остеохондрозтой болж байгаатай холбоотой.
  3. Гуравдахь гэж тооцогдох шалтгаан нь унаж ойчсоноос олсон гэмтэл буюу удаан хугацаагаар хүнд юм өргөж, зөөж явснаас үүсэх багана нурууны нугалмайнууд дээр гарах өөрчлөлт юм. Ийм өөрчлөлт нь уран нугараач, жолооч, морь их унадаг малчдын дунд элбэг тохиолддог байна.
  4. Дөрөвдүгээр буюу сүүлчийн шалтгаанд бодисын солилцооны шалтгаан гэгч орж байгаа. Хүний бие идэх хоол, уух ундаа, амьсгалах агаараар дамжуулан эрдэс бодис, уураг тос гэх зэрэг олон төрлийн зүйлийг гаднаас авахаас гадна дотооддоо бас шаардлагатай олон шүүс, шингэн ялгаруулж гаргаад тэр нь яс булчин, үс ноос, арьс шөрмөсний хэвийн бүтэц, үйл ажиллагааг хангахад чухал хэрэглэгдэхүүн болдог байна. Эдгээрийн хэм, хэмжээ ихэдсэн, багадсанаас шалтгаалан олон өвчин, эмгэг үүсдэгийн нэг нь остеохондроз юм. Тэр бүхнээс шалтгаалан үүсдэг остеохондроз гэгч өвчний үед яс мөгөөрсөнд чухам ямар өөрчлөлт гарч, яаж эрүүл мэндийг хямруулдаг болохыг цухас дурдья.

 Багана нурууны нугалам яс бүрийн дээд доод тавцан-хавтгай хэсэг нь зөөлөн, цагаан цайвар өнгийн мөгөөрсөн дэвсгэрээр хучигдсан байдаг бөгөөд дээдэх яс нь доодох ястайгаа хавирч нэг нь нөгөөгөө дарж, шахаж гэмтээхгүй байхын тулд байгалиас заяагдсан зөөлөвч жийрэг байдаг байна. Хүмүүс хоёр хөлтэй, босоо амьдралтай амьтан учир, дээрээсээ буюу толгойноосоо доошоо, нурууны дагуу байнгын ачаалалд өртөгдөж байдаг учир, залуу үед өндөр гуалиг байсан хүмүүс, нас ахиад ирэхээрээ намсаж, бөгтийдөг. Учир нь түүний багана нурууны нугалам болгоны завсар байдаг зөөлөвч жийрэг мөгөөрс нь дээрээс буух ачааллын хүчинд дарагдан шахагдаж, нимгэрэн шалчийж нугалмын эргэн тойронд нь цүлхийж гарах буюу, нугас орших хөндий (нүх) рүү түрэгдэн орно.

Заримдаа талбайн дунд хэсэгт нимгэрэн цоорох буюу гадагшаагаа сэтэрч хотгор буюу сэтэрхий гарна. Гадагшаагаа шахагдан цүлхийж гарсан мөгөөрсөн дээр эсвэл мах булчингийн завсарт кали, кальци, хлор, натри, бром, фосфор, өөх, уураг зэрэг зүйлүүд хуримтлагдаж аажимдаа хатуурсаар яс шиг зүйл болж хувирдаг байна. Түүнийг эмнэлгийн хэллэгээр остеохондроз буюу манайхан шохойжилт үүслээ гэж ярьж байгаа юм. Нугалам завсрын мөгөөрсөн жийрэг дарагдан нимгэрснээс болж нугаламууд хоорондоо ойртож, тэдний завсраар гардаг мэдрэлийн ширхэг “ёзоор” хавчигдаж, түрэгдсэнээс болж ширхгүүдийн явсан зам дагуу хүзүү, дал мөр, бугуй, гарын сарвуу хүртэл, хавиргануудын завсар зайг дагаж, ууц, түнх, цавь, гуя, шилбэ, хөлийн хуруу хүртэл өвдөх нь элбэг байдаг. Үүнийг хүзүүний, цээжний, бүсэлхийн радикулит болчихлоо гэж ярьцгаадаг. Хэдийгээр остеохондроз, радикулет хоёр их төлөв хосолж илэрдэг боловч, нэг нь үгүйгээр нөгөөх нь  тааралдаж л байдаг юм. Харин урт богино хугацаагаар хөдөлмөрийн чадвар алдах нь даан ч элбэг дээ. Яагаад, юунаас шалтгаалж энэ өвчин үүсдэгийг дээр тодорхой дурдсан болохоор хүн бүр өөрийнхөө эрүүл мэндийн талаар, өвчилсөн хойно биш, өвчлөхөөс өмнө ултай бодож ухаалаг хандах хэрэгтэй шүү гэдгийг хэлье.

Хаяг : 3-р эмнэлэгийн төв хаалганы баруун талд Найрамдал эмнэлэг 
Утас: 94469988, 94468844, 94460088

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. PRADHAN
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгү
2023/10/11 129.205.113.153
DR. PRADHAN
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023/01/27 129.205.113.144
Тэгшжаргал
Танайх ажиллаж байгаа юу
2021/05/04 203.91.115.53