8o
Улаанбаатар хот
mobile menu

"Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахын тулд үндсэн хуулиа зөрчсөн" гэв

2018-09-11 11:15:00

“Авилгалын улмаас оффшорт дөнгөлөгдсөн Оюутолгойн нууц баримтууд" гэх сэдвээр "Эрс шинэчлэл" хөдөлгөөний зүгээс мэдээлэл хийсэн юм. Мэдээллийн эхэнд тэд Монгол улсад байгуулагдсан “Айвенхоу майнз Монголиа инк” ХХК-нь Оюу толгойн хайгуулын 4 лицензийг 2000 онд ВНР компаниас шилжүүлж авсан.  2003 онд ашиглалтын лиценз болгож авах тухай бүрдээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол улсын холбогдох хуулийг тодорхой хэмжээгээр зөрчсөн байна. “Айвенхоу майнз Монголиа инк” ХХК нь холбогдох хууль, тогтоомжийн дагуу шаардагдах нөхцлүүдийг бүрдүүлээгүй байхдаа “Тогтвортой байдлын гэрээ” байгуулах саналыг Монгол улсын Засгийн газарт хандан удаа дараа гаргаж байсан. “Айвенхоу майнз Монголиа инк” нь хожим “Оюу толгой” ХХК болгож нэрээ өөрчилсөн.  “Айвенхоу майнз лимитед”, “Рио тинто”-гийн хооронд хувьцаа эзэмших замаар хөрөнгө оруулах тухай тохиролцоог 2006 оноос эхлэн хийсэн.  Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахын тулд Монгол улсын холбогдох хэд хэдэн хуулийг өөрчилж, хөрөнгө оруулагч гэгдэгч талд ашигтай, Монгол улсад хохиролтой байдал бий болгох нөхцлийг бүрдүүлсэн гэдгийг дурдсан юм.

Тодруулбал   УИХ 2006 онд “Ашигт малтмалын тухай хууль”-ийг шинээр баталж, Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах тухай үндсэн зарчим, удирдамжийг 2008 оны 40, 2009 оны 57 дугаар тогтоолуудаар тус тус тогтоож, Засгийн газарт үүрэг болгосон. Монгол улсын Засгийн газар 2009 оны 10 дугаар сард Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа дээрх Тогтоолуудын тодорхой заалтуудыг хангаж, биелүүлээгүй гэж үзэж байгаа аж . 

Мөн  Оюу толгой ордын нөөц, төсөл, төслийн бүхий л эрх зөвшөөрөл, лицензүүд, “Оюу толгой” ХХК-ийн хөдлөх, үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалан зээл авч, өөр этгээд бүрэн захиран зарцуулж байгаа тул Монгол улсын Үндсэн хууль, Газрын хэвлийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулиудын газар, газрын хэвлий, түүний баялаг Монгол улсын төрийн өмч мөн гэсэн  заалтууд хэрэгжих боломжгүй болсон гэдгийг дурдсан юм. 

Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахын өмнө Монгол улсын хэд хэдэн хуулинд Үндсэн хуулийн зарчимд нийцээгүй өөрчлөлтүүдийг оруулсан байна. 

Мэдээллийн дэлгэрэнгүйг хүлээн авна уу. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
tumur
манайр ямар азгүй юм бэ супер луйварчин фрийдланд орж ирээд бүхэл бүтэн МОНГОЛ гэсэн "тусгаар"улсыг луйвардчих юм,үүнд нь багабаньд,очирбат,баяр гэх мэтүүд нь ч таарч тохирдог яг л гуя гуяа олцгоочих
2018/09/13 122.201.21.12