8o
Улаанбаатар хот
mobile menu

“Хилийн чанад дахь монголчуудын холбоо, төрийн бус байгууллагуудын III чуулга уулзалт” маргааш эхэлнэ

2018-09-11 12:58:12

“Хилийн чанад дахь монголчуудын холбоо, төрийн бус байгууллагуудын III чуулга уулзалт” маргааш эхэлнэ. Уулзалтыг Гадаад харилцааны яам, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТТБ-тай хамтран зохион байгуулж байгаа талаар өнөөдөр мэдээлэл өгсөн юм. Тус уулзалт нь энэ жил гурав дахь удаагаа болж байгаа юм байна. Уулзалтад 40 гаруй улсад үйл ажиллагаа явуулж буй 100 монголчуудын холбоо, ТББ-ын төлөөлөл, төрийн болон олон улсын тусламжийн байгууллага, Монголын үндэсний аж үйлдвэрийн танхим, бизнесийн холбоод зэрэг нийт 160 гаруй төлөөлөл оролцох юм байна. 

Энэ хүрээнд хилийн чанад дахь ажиллаж, амьдардаг иргэдийн асуудлаар тодорхой зөвшилцөд хүрэх талаар онцолсон юм. Хилийн чанадад ажиллаж, амьдардаг 200 мянга орчим иргэд байдаг байна. Тэдгээр иргэдэд эрх зүй, нийгмийн асуудал, хилийн чанадад сурч буй хүүхдүүдийн хэл, соёлын асуудлаас гадна оюутан залуусын асуудлууд хамгийн чухал байдаг байна. Иймээс БСШУСЯ-ны холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа аж. 

Түүнчлэн маргааш Монгол Улсын соёлын элч нарын анхдугаар чуулга уулзалт болно. Энэ талаар Гадаад харилцаа, соёлын харилцааны газрын захирал Х.Мандахцэцэг “Соёлын 39 төлөөлөл байдаг. Уг чуулга уулгалтад 21 сослын элч оролцоно. Энэ нь соёлын элч нарыг нэгдсэн мэдээлэл, чиглэлээр хангах, хоорондын үйл ажиллагаанх нь уялдаа холбоог сайжруулах, харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилготой” хэмээн ярьсан юм.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл