8o
Улаанбаатар хот
mobile menu

Дүнжингаравын замд осол гарч, нэг хүн амиа алджээ

2018-09-11 16:00:00

Дүнжингарав захын урд замд ноцтой осол гарч нэг хүн амиа алджээ. Тодруулбал, өнөөдөр 10 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 12-р хороо Дүнжингарав худалдааны төвийн урд замаас Улиастайн уулзвар явах замд Porter маркийн автомашин нь Howo маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч 32 настай З-гийн амь нас хохирч, нэг хүн хүнд гэмтсэн ноцтой зам тээврийн осол гарчээ. 

Одоогоор ослын шалтгаан нөхцөлд дүгнэлт гараагүй бөгөөд шалгалтын ажил явагдаж байна гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл