8o
Улаанбаатар хот
mobile menu

Эмч, өмгөөлөгч, багш, сэтгүүлч, найруулагч, редактор нар олон удаагийн виз болгоно

2018-09-11 15:58:25

БНСУ-ын Элчин сайдын яамнаас олон удаагийн виз олголтын журамд өөрчлөлт орсон талаараа өнөөдөр мэдээлэл хийв. Судалгаагаар 1000 орчим солонгос иргэн Монгол Улс руу байнгын зорчих буюу олон удаагийн виз авсан бол 37 мянган монгол иргэн БНСУ руу зорчих олон удаагийн виз авсан аж.  Монгол иргэдийн БНСУ руу зорчих олон удаагийн визний журамд өөрчлөлт оруулсан талаархи дэлгэрэнгүй мэдээллийг ЭСЯ-ны Консул Кил Кан Мүг танилцууллаа. Тэрбээр БНСУ руу зорчих олон удаагийн визийг өмнө нь долоон нөхцөлөөр олгодог байсан бол одоо нэмээд 13 нөхцөлөөр олгодог болсныг онцоллоо. Ингэснээр эмч, өмгөөлөгч, их сургуулийн багш зэрэг мэргэжлийн боловсон хүчин, сэтгүүлч, найруулагч, редактор зэрэг мэргэжлээр тухайн холбогдох байгууллагад нэг жилээс дээш хугацаагаар ажилласан, бусад нөхцөлийг хангаж буй хүмүүст олон удаагийн виз олгох юм байна.
 

Тухайлбал, 
 
1.БНСУ руу зорчиж байсан иргэн
 
2. Төрийн албан хаагч болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн үндсэн ажилтан байх бөгөөд хэлтсийн даргаас дээш албан тушаалтан
 
3.БНСУ руу тогтмол нислэг үйлддэг авиа компанийн үндсэн ажилтан, хэлтсийн даргаас дээш албан тушаалтан
 
4.БНСУ-тай хамтран байгалийн баялаг, эрчим хүч олборлох зорилгоор, төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн урилгаар
 
5.БНСУ-ын иргэншилтэй, тухайн улсын иргэнтэй гэр бүл болсон, гэрлэлтээ батлуулаад нэг жилээс дээш хугацаа өнгөрүүлсэн тохиолдолд тухайн гэр бүлийн хүүхэд олон удаагийн виз авна.
 
6. Олон улсад ашиглагддаг кредит карт эзэмшигч бөгөөд тухайн карт нь “Gold”,  “Vip” байх
 
7. Байнгын зорчигч гэсэн ерөнхий нөхцөлийг хангасан иргэдэд олгодог байжээ.
 
Харин одоо шинэчлэгдсэн журмаар дээрх 1-5 хүртэлх нөхцөл хэвээр байж, нэмэгдээд найман нөхцөл нэмэгджээ.
 
Ингээд олон удаагийн визний журамд дараах өөрчлөлтүүд орсон. 
Тухайлбал,
 
-Олон улсад ашиглагддаг кредит карт нь “Gold” картаас дээш байх шаардлагатай байсныг өөрчилж, тухайн картаа хэрхэн ашигласан, мөнгөний хязгаар хэд байх зэрэг ашигласан байдлаас үүдэн олон удаагийн виз олгох эсэхийг шийднэ.
 
-Нэг жилийн турш төлсөн татварын хэмжээ нь 500 сая төгрөгөөс дээш байх, эсвэл шилдэг аж ахуйн нэгжид хэлстийн даргаас дээш албан тушаалаар нэгээс дээш жил ажилласан хүнд
 
-БНСУ-д бакалавр, мастер, докторын зэрэг хамгаалсан иргэн, тэдгээрийн гэр бүл, үр хүүхэд олон удаагийн виз авах боломжтой болж байгаа юм. БНСУ-д бакалавраас дээш зэрэг горилж авсан 1800 гаруй монгол иргэн их, дээд сургууль төгсчээ. Зөвхөн БНСУ гэлтгүй өөр бусад оронд мастерын зэргээс дээш зэрэг горилж авсан иргэнд,

-Холбогдох нөхцлийг хангаж буй сэтгүүлч, найруулагч, редактор зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагад нэг жилээс дээш хугацаагаар ажилласан иргэн,

-Холбогдох нөхцлийг хангаж буй эмч, өмгөөлөгч, их, дээд сургуулийн багш нар,
 
-Гавьяат тамирчин, дуучин, жүжигчин гэх улс орондоо гавьяатай хүмүүст олон удаагийн виз олгоно.
 
-500 сая төгрөгөөс дээш үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн хөрөнгө эзэмшигч иргэнд олон удаагийн виз олгохоор журамд өөрчлөлт оржээ.
 
Олон удаагийн визийг 1, 3, 5 гэсэн шатлалтайгаар олгодог байсан бол шинэчлэгдсэн журмаар хэрвээ шаардлагатай бол тухайн нөхцөлийг хангаж байгаа бол гурав, эсхүл таван жилээр олгогдох бүрэн боломжтой болсон байна.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл