8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2018-09-12 08:59:20

Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

08:30 цагт: ”The corporate hotel & convention centre”-ийн 5 давхарт  ХНХЯ-ны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс “Химийн хорт бодисууд, тэдгээрийн нөлөөллөөр үүсэх мэргэжлээс шалтгаалах өвчин” олон улсын хурал болно.
 

09:30 цагт: “ТАТВАРЫН ГЛОБАЛЧЛАЛ МОНГОЛД” уриан дор Ази, Номхон Далайн Бүсийн Орнуудын Татварын Мэргэшсэн Зөвлөхүүдийн Олон улсын татварын чуулган “АОТСА 2018-MONGOLIA”-аас “УЛААНБААТАРЫН ТУНХАГ БИЧИГ”-ийг үзэглэнэ.
 

10:00 цагт: "RESTO EXPO-2018" үзэсгэлэн энэ сарын сарын 17-19-ний өдрүүдэд "Crocus Event Hall"-д анх удаа зохион байгуулагдах гэж байна. Энэ "Hotel Nine" зочид буудлын III давхарын хурлын танхимд хэвлэлийн бага зохион байгуулж, тус арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.
 
10:00 цагт: Монгол Улсын 21 аймаг  Улаанбаатар хотын бялуу болон талх, талхан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нарт зориулсан Бурханбуудайн хишиг ХХК-ий намрын үзэсгэлэн сургалт Бишрэлт зочид буудлын Diamond тэнхимд болно.


10:30 цагт: Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд “Япон соёлын наадам 2018” арга хэмжээний талаарх мэдээллийг өгнө.
 

11:00 цагт: Багш нар Сүхбаатарын талбайд дахин жагсаж, суулт хийнэ.
 

11:00 цагт: Эрдэнэс Таван Толгой ХК байрандаа хэвлэлийн хурал зарлалаа. Компанийн дэргэд олон нийтийн зөвлөл байгуулах, ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт явуулах болон Нүүрсний гэрээтэй холбоотой асуудлаар мэдээлэл өгнө.
 

11:00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцуулах хэвлэлийн бага ху Үндэсний статистикийн хорооны B1 давхрын "Мэдээллийн төв"-д болно. Энэ удаа сар бүрийн мэдээллээс гадна дундаж цалингийн II улирлын статистик мэдээллийг хүргэнэ.

11:00 цагт: Rotary Club of Ulaanbaatar Peace Avenue клуб иж бүрэн эко гэр цэцэрлэг тохижуулж Сонгинохайрхан дүүргийн 84 цэцэрлэгийн дэргэд иж бүрэн гэр цэцэрлэг хүлээлгэн өгөх юм. Хаана: Сонгинохайрхан дүүргийн 7-р хороонд байрлах 84-р цэцэрлэг

11:30 цагт: MN-Мэдээллийн төвд Үндсэн хуулийн цэцийг тарахыг шаардаж "Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам"-аас мэдээлэл хийнэ.
 

12:00 цагт: Улаанбаатар хотын цэвэр усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох төслийн нээлт Сөүлийн гудамж Улсын драмын эрдмийн театрийн өмнөх талбайд болно.

15:00 цагт:  ШУА шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх, суртчилах, мэдлэг, мэдээллээ солилцох ажлын хүрээнд АНУ-ын Үндэсний анагаах ухааны хүрээлэнгийн ажилтан, доктор Б.Аръяаг урьж “Хүний микробиома, үрэвсэл, инсулин тэсвэрлэлт хөгшрөлтийн процесст нөлөөлөх нь” сэдэвт нээлттэй хурлыг өнөөдөр зохион байгуулах гэж байна. МУИС-ийн номын санд 203 тоот танхимд
 

17:30 цагт:  Blue Sky зочид буудлын Sapphire танхимд хүрэлцэн ирж Малайзын гүнж тэргүүтэй ОУ-ЫН НЭР ХҮНД БҮХИЙ 107 ЗОЧИД ТӨЛӨӨЛӨГЧДИЙН МОНГОЛД ХАНДИВ ӨГӨХ АРГА ХЭМЖЭЭ болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл