8o
Улаанбаатар хот
mobile menu

Бадархундага нуурнаас алт мөнгө хулгайлсан этгээдүүд баривчлагджээ

2018-09-12 09:26:00

Отгонтэнгэр хайрхны ноён оргил нь далайн түвшнээс дээш 4008 метр өндөр өргөгдсөн бөгөөд түүний 3752 метрээс дээш өндөрт мөнх цастай. Мөнх цасны хилээс доохно уулын энгэрт дархан газрын бүсэд Бадархундага гэдэг үзэсгэлэнт нуур бий. Бадархундага нууранд хүмүүс өргөл, сэлт өргөдөг уламжлалтай билээ. 

Гэтэл хоёр хоногийн өмнө  Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр хайрханы өвөр бэлд орших Бадархундага нуураас хэдэн хүмүүс хулгай хийсэн хэрэг гарчээ. Тодруулбал, нутгийн гурван иргэнийг Бадархундага нууранд мөргөл хийхээр явж байхад нь үл таних гурван этгээд тус нуураас шуудайтай зүйлс үүрээд гараад иржээ. Улмаар нутгийн иргэдийг хараад сэжиг аван зугтаажээ. Тэднийг зугтаахад нутгийн иргэд араас нь хөөхөд нэг нь галт зэвсэг нээж иргэн О-гийн хүзүүг шархдуулсан байна. Тэд галт зэвсэг нээгээд зогсохгүй Бадархундага нуураас бууж тэдний автомашиныг унаж зугтаасан гэнэ.

Нутгийн иргэд яаралтай сум руугаа орж шархадсан нэгэндээ эмнэлгийн тусламж үзүүлж, цагдаагийн байгууллагад мэдэгдсэний дагуу аймгийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн өчигдөр орой Отгонтэнгэр хайрханы ойр орчмыг нэгжиж сэжигтэнүүдийг баривчилжээ. Харин шархадсан иргэн Улаанбаатарт онгоцоор ирж эмчлүүлж байгаа аж. 






 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Go
Ядуурал хүмүүсийн шунал
2018/09/12 64.119.21.162
irgen
haanahiin hun bichiv ee aan
2018/09/12 182.160.34.25
Аялгуу сайхан Монгол хэл минь
галт зэвсэг нээж иргэн О-гийн хүзүүг шархдуулсан байна
2018/09/12 202.72.245.122