8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Лхагвадорж: Сургалтын төлбөрийнхөө илүү төлөлтийг оюутнууд авах боломтой

2018-09-12 10:10:00

Их, дээд сургуулиудын төлбөр багагүй нэмэгдэж сургууль, оюутнуудын хооронд багагүй маргаан дагуулж оюутнуудын эсэргүүцэлтэй тулгарснаа энэ жилийн хичээлийн шинэ жил эхэлсэн билээ. Төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцсэн их, дээд сургуулийн оюутны зөвлөлийн төлөөллүүд нэгдэж, Оюутны зөвшилцөх хөдөлгөөнийг байгуулсан. Тэд төлбөр бууруулах тухай их, дээд сургуулийн удирдлага, холбогдох яаманд удаа дараагийн хүсэлт тавьсны эцэст шийдэлд хүрсэн байна. Энэ талаар Ардчилсан оюутны холбооны тэргүүн Н.Лхагвадоржоос тодрууллаа. 

-Өнгөрсөн 7 хоногт БСШУСЯ, их, дээд сургуулиудын удирдлага оюутны байгууллагын төлөөллүүд Төрийн ордонд нэгдсэн зөвшилцөл хэлэлцүүлэг хийсэн. Хэлэлцлүүлээс гарсан үр дүн юу байв? 

-Оюутны байгууллагуудын төлөөллүүд энэ талаар холбогдох яам, их, дээд сургуулийн удирдлагуудад шаардлага хүргүүлсэн. 96 их дээд сургуулийн удирдлага болон БСШУСЯ-нд дөрвөн шаардлага бүхий албан бичиг явуулж тэднийг Төрийн ордны иргэний танхимд зөвшилцөх хэлэлцүүлэгт урьсан боловч уг хурал хаалттай болсон. Үүний үндсэн дээр өнгөрсөн пүрэв гарагт БСШУСЯ, их, дээд сургуулиудын удирдлага оюутны байгууллагын төлөөллүүд Төрийн ордонд нэгдсэн зөвшилцөл хэлэлцүүлэг хийсэн. Энэ уулзалтаар дөрвөн асуудалд зөвшилцөлд хүрээд байна.

 Нэгдүгээрт, их, дээд сургууль болгон тухайн хичээлийн жилийн төлбөрийн өөрчлөлттэй холбоотой асуудлыг хичээл эхлэхээс өмнө сургуулийнхаа оюутнуудтай хэлэлцэнэ.Магадгүй төлбөр нэмэхийг оюутнуудын олонх дэмжвэл нэмнэ. Үүнийг зөвшилцөл хэлэлцүүлэгт оролцсон их, дээд сургуулийн захирлууд бүгд зөвшөөрсөн.  Хоёрдугаарт,  сургалтын төлбөрийн нэмэгдлийн тодорхой хувийг багш, оюутнуудын хөгжил, сургалтын орчныг сайжруулахад зарцуулна гэдэг ч яг энэ асуудал орхигддог. Тиймээс энэ чиглэлд зарцуулагдаж буй төсвийг ил тод болгоно.  Гуравдугаарт, сургалтын төлбөрийн нэмэгдлийг тухайн сургуулийн удирдах зөвлөл шийддэг. Тиймээс удирдах зөвлөлд оюутны квотыг нэмэхийг оюутны байгууллагууд шаардсан. Үүнийг зөвшилцөлд оролцсон захирлууд бүгд зөвшөөрсөн. Дөрөвдүгээрт, хичээлийн жилийн эхэнд төлбөр нэмэхдээ олон зүйлийг сайжруулна гэж хэлдэг. Гэвч хичээлийн жил дуусахад тухайн үед хэлж байсан зүйлээс биелэсэн нь цөөхөн тиймээс багш, оюутан, сургуулийн удирдлага гэсэн гурвалсан гэрээ байгуулж хичээлийн жилийн төгсгөлд үр дүнгээ ярилцан амласан зүйлээ хийсэн үү үгүй юу гэдэг дээр дүгнэлт хийнэ. 

-Дээрх дөрвөн саналыг хэлэлцүүлгийн үеэр бүх их дээд сургуулийн удирдлагууд дэмжсэн үү?

-Хэлэлцүүлэгээс гарсан дөрвөн саналыг хэлэлцүүлгийн үеэр бүх их дээд сургуулийн удирдлагууд дэмжсэн.  Мөн БСШУСЯ-наас энэ талаар зөвлөмж гаргаж, судалгаа тооцоог хийж ажиллах болсон.

-Тэгвэл сургалтын төлбөрөө нэмсэн сургуулийн сурагчид илүү төлсөн мөнгөө авч болно гэсэн үг үү?

-Тиймээ. Аль сургууль хэчнээн төгрөгөөр сургалтын төлбөрөө төлсөн байна гэдгээсээ шалтгаалж сургалтын төлбөрийнхөө илүү төлөлтийг авах боломтой. Түүгээрч зогсохгүй төр, хувийн хэвшлийн их, дээд сургуулиуд энэ долоо хоногийн даваа гарагаас оюутнуудтайгаа уулзалт хийхээр болсон. 

-Хэрэв та нарын хэлэлцсэн зүйл удааширч, биелүүлээгүй тохиолдолд яах вэ?

-Аль нэг шаардлагыг амласан ёсоороо биелүүлээгүй сургуулийн захирлыг ажлаас нь халуулах, тухайн сургуулийн магадлан итгэмжлэлийг цуцлуулах арга хэмжээ авах хүртэл тэмцэнэ. 

Д.Болор 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Шууданч
Ерөнхийлөгч өө, таны орон тооны бус зөвлөх нэг ийм л боловсролтой нөхөр байна даа. ККК. Таны цүнхийг хэр удаан барьсан юм бэ дээ...
2018/09/12 202.131.7.74
Найруулгын болон зөв бичих дүрмийн алдаатай өгүүлбэр
Аль сургууль хэчнээн төгрөгөөр сургалтын төлбөрөө төлсөн байна гэдгээсээ шалтгаалж сургалтын төлбөрийнхөө илүү төлөлтийг авах боломтой... ККК ОНЦМУУ ДҮН ТАВЬЛАА
2018/09/12 202.131.7.74
Найруулгын алдаатай өгүүлбэрийн сонгодог жишээ
96 их дээд сургуулийн удирдлага болон БСШУСЯ-нд дөрвөн шаардлага бүхий албан бичиг явуулж тэднийг Төрийн ордны иргэний танхимд зөвшилцөх хэлэлцүүлэгт урьсан боловч уг хурал хаалттай болсон.
2018/09/12 202.131.7.74
Шууданч
Аль нэг шаардлагыг амласан ёсоороо биелүүлээгүй сургуулийн захирлыг ажлаас нь халуулах... хүртэл тэмцэнэ... гэнэ ээ. Одооны тэмцэл ч ил цагаандаа гарчээ дээ хөө. Маргааш буудуулна гэх байхаа даа...
2018/09/12 202.131.7.74
Шууданч
Дөрөвдүгээрт, тиймээс багш, оюутан, сургуулийн гурвалсан гэрээ байгуулдаг болъё гэнэ ээ. Угаасаа байдаг л зүйл ш дээ. КККК
2018/09/12 202.131.7.74
шууданч
ОЙЛГОМЖГҮЙ ЗААЛТ. ГУРАВ: Тиймээс удирдах зөвлөлд оюутны квотыг нэмэхийг оюутны байгууллагууд шаардсан. Үүнийг зөвшилцөлд оролцсон захирлууд бүгд зөвшөөрсөн.ККК. ха ха ха
2018/09/12 202.131.7.74
Шууданч
Ойлгомжгүй заалт ХОЁР: Тиймээс энэ чиглэлд зарцуулагдаж буй төсвийг ил тод болгоно... ККК. Угаасаа шилэн данс манс гэж мэддэггүй юм байх даа...
2018/09/12 202.131.7.74
Шууданч
Ойлгомжгүй заалт: НЭГ ...Магадгүй төлбөр нэмэхийг оюутнуудын олонх дэмжвэл нэмнэ. Үүнийг зөвшилцөл хэлэлцүүлэгт оролцсон их, дээд сургуулийн захирлууд бүгд зөвшөөрсөн... ККК.
2018/09/12 202.131.7.74