8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүүхэдээ автомашиндаа зогсоогоор нь авч явсанаар хүүхдүүд бэртэж гэмтэх нь их байна

2016-02-17 14:01:00

 

Монголын уламжлалт сар шинийн баяр хуучирч замын хөдөлгөөний ачаалал хэвийн байгаа хэдий ч хөдөө орон нутагаас Улаанбаатарыг зорих хөдөлгөөн их байна гэдгийг Замын Цагдаагийн Газраас мэдээллэж байгаа юм.

Замын Цагдаагийн Газрын хошууч Ж.Энхбаттай ярилцлаа.

- Сар шинийн өдрүүдэд зам тээврийн ачаалал, осол аваар өмнөх жилүүдэд бодвол хэр байв.

- Өнгөрсөн сар шинийн өдрүүдэд өмнөх жилүүдэд бодвол зам тээврийн хэрэг зөрчил харьцангуй бага байлаа. Битүүний өдрөөс шинийн 3-ыг хүртэл дөрвөн хонгийн туршид согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 75 бүртгэгдсэн  байна. Эдгээр дуудлагын 44 дуудлага нь шинийн 3-ны өдөр  буюу сар шинэ хуучирсан үеэд ирсэн.

- Харин зам тээврийн осол аваар, гэмтлийн дуудлага 1115 дууддлага хүлээн авчээ.

- Бага насны хүүхдүүд хараа хяналтгүй байдлаас болж осол аваарт өртөх нь сүүлийн үед ихэсэх болсон

- Сар шинийн өдрүүдэд бага насны хүүхдүүд зам тээврийн осолд өртсөн 8 тохиолдол гарсан байна. Эдгээр хүүхдүүдийн 5 нь авто машинд зорчигч явсан, зориулалтын суудал, хамгаалалтын бүс зүүгээгүйгээс болж осолд өртсөн байна. Эцэг эхчүүд өөрсдөө хамгаалалтын бүс зүүсэн ч хүүхдүүдээ автомашиндаа зогсоогоор нь авч явсанаар хүүхдүүдэд бэртэх гэмтэх нь их байна. Иймээс хүүхдүүдэдээ зориулалтын суудал, хамгаалалтын бүс зүүлгэж тээвэрлэхийг анхааруулж байна. Торгуулийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй

- Хөдөө орон нутагаас Улаанбаатар хотыг зорих хөдөлгөөн ихэсэж байна гэсэн     

- Сар шинэ хуучирч хөдөө орон нутагаас төвийг зорих хөдөлгөөн их байна. Нийт гарч буй зам тээврийн осол аваарын 50 хувь нь орон нутгийн замд гардаг. Тухайлбал өнгөрсөн сар шинийн өдрүүдэд Сэлэнгэ, Төв, Өмнөговь аймагуудад зам тээврийн ноцтой осол аваар гарч 3 хүний амь нас эрсдэсэн харамсалтай хэрэг гарсан. Иймээс хөдөө орон нутгийн замд зорчиж буй жолооч нарыг анхаарал болгоомжтой зорчиж  халтиргаа гулгаа, үүссэн замд хурд хэтрүүлэхгүй байхыг анхааруулж байна.

- Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам хэрэгжиж эхэлсэн энэ тухай мэдээлэл өгөөч.

- Жолооч нарын зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам хэвийн үргэжиллэж байна. Одоогийн байдлаар хэдэн жолооч зөрчил гаргасан гэдэг тодорхой тоо гараагүй байна. Энэ сарын сүүлчээр нэгдсэн тоо баримт гарна.

- Ямартай ч  жолооч нарыг оноотой болгох нь зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлж, учрах хохирлыг багасгах, жолооч нарын хариуцлагыг дээшлүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцуулахад оршиж байгаа юм. Ингэхдээ зөвхөн хасах биш зөрчил гаргаагүй тохиолдолд урамшуулах зохицуулалт бас бий.

Жолооч нартаа сануулахад ямар тохиолдолд оноо хасагдахыг доорх тайлбараас харна уу.

НЭГ ОНОО ХАСАХ ЗӨРЧИЛ

-Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоог шилжүүлсэн жолооч /Торгууль 192,000/

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн жолооч /Торгууль 48,000, 19,200/

-Замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглээгүй жолооч /Торгууль 9,600/
-Замын хөдөлгөөнд оролцохдоо зорчигчид хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглүүлээгүй жолооч /Торгууль 9, 600/

-Гэрлэн дохио болон цагдаагийн алба хаагчийн хориглосон дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон жолооч /Торгууль 19,200/

-Тууш замын хөдөлгөөний журам зөрчсөн жолооч /Торгууль 19,200/

-Хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчсөн жолооч /Торгууль 96,000, 192,000/

ХОЁР ОНОО ХАСАХ ЗӨРЧИЛ

-Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох үнэмлэхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч /Торгууль 192,000/

-Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн этгээдэд жолоог шилжүүлсэн жолооч /Торгууль 96,000/

-Улсын бүртгэлийн дугааргүй, тогтоосон хугацаанд дугаараа аваагүй буюу дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон жолооч /Торгууль 96,000/

-Зам тээврийн осолд холбогдсон жолооч ЗХД-д заасан үүргээ биелүүлээгүй жолооч /Торгууль 96,000/

-Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар гүйцэж түрүүлэхийг хориглосон газарт гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн жолооч /Торгууль 19,200/

-Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавь хүртэл хувиар хэтрүүлсэн жолооч /Торгууль 19,200/

-Давуу эрх бүхий явган зорчигчид зам тавьж өгөөгүй жолооч /Торгууль 9,600/

-Механикжсан ТХ-ийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон жолооч /Торгууль 48,000/

ГУРВАН ОНОО ХАСАХ ЗӨРЧИЛ

-Төмөр замын гарам нэвтрэх журам зөрчсөн жолооч /Торгууль 48,000/

-ТХ-ийн тусгай дуут болон гэрлэн дохио тавьж, ашиглахтай холбоотой, хууль тогтоомж зөрчсөн жолооч /Торгууль 96,000/

ТАВАН ОНОО ХАСАХ ЗӨРЧИЛ

-Замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомжийг зөрчсөнөөс зам тээврийн осол үйлдсэн болох нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны хуульд нийцүүлэн гаргасан шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд буруутай жолоочоос хасна. /Торгуулийн хэмжээ ЗХД-ийн ямар заалт зөрчиж осол гаргаснаас хамаарна

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
wooowww U geneeeeeee
za uher shig yamar teneg um yaridgiin be!!!!!!!! Huuheddee hairtai bol CAR SEAT n deer ZAAVAL SUULGA!!! BUS BAINGA HEREGLEJ ZANSH buduun bagagui!!!
2016/02/18 103.17.108.42
Хүүхдээ машин дотроо зогсоогоор нь,бас цонхоор харуулж гарган,бас өвөр дээрээ жолоочийн суудалд авч явдаг нь аюултай
2016/02/17 103.17.108.42